Нийгэм мэдээ
Ховдод цас их орсны улмаас дөрвөн иргэн төөрч, нэг хүний биеийн байдал хүнд байна

Ховд аймгийн Дуут суманд дөрвөн өдөр үргэлжлэн орсон цасны улмаас малчид өвс, тэжээлийн хомсдолд ороод байгаа аж. Үүнтэй холбоотойгоор тус сумын төвөөс малчдад өвс тэжээл хүргэж яваад буцахдаа цасанд боогдож төөрсөн дөрвөн иргэн олдоогүй байна. Тодруулбал, тухайн иргэд өнөөдөр өглөө 10 цаг орчимд утсаар холбогдохдоо бидний нэгийнх нь биеийн байдал маш хүнд байна хэмээн хэл дуулгажээ.
Алга болсон иргэдийг эрэн хайхаар Ховд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Дуут сум руу хөдөлсөн байна. Төөрсөн гэх иргэдийн байгаа цэгийг тодорхойлсон ч их хэмжээний цас орсны улмаас тэд оройн 17:00 цаг гэхэд очсон байхаар төлөвлөж байгаа тухай орон нутгийн хэвлэл нь мэдээллээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.