Хилийн чанадад үндэсний бичгээ гайхуулж буй энхийг сахиулагч Б.Долгорсүрэн

Монгол үндэсний хэл, бичгээ урнаар бичиж, бусдадаа сурталчлан таниулж яваа Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн Соёл хүмүүжлийн офицер, ахлах дэслэгч Б.Долгорсүрэн.
Тэрбээр 2017 оноос эхлэн эх бичиг судлаач, уран бичээч Б.Алтантуяа багшийн “Уран бичлэг”-ийн сургалтад суралцаж төгсжээ. Төгссөн цагаасаа хойш одоог хүртэл бийрэн бичлэгээр суралцаж, бичсээр байгаа аж.
Түүний хувьд БХЯ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол бичгийн уралдаанд 2019, 2022 онуудад “Уран бичлэг”-ийн төрөлд тэргүүн байр эзэлсэн байна. Б.Долгорсүрэн одоо БНӨСУ-д явагдаж буй Нэгдсэн Үндэсний байгууллагын мандаттай UNMISS энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 12 дугаар ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байгаа аж.
Тэрбээр үүрэг гүйцэтгэж буй газраа буюу дэлхийн орнуудын энхийг сахиулагчдад үндэсний соёл, бичгээ сурталчлах үүднээс нэрсийг нь уран бичиж, бэлэглэж, эх орныхоо өв соёлыг ийн түгээн дэлгэрүүлж буй юм.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Маш гоё. Бичнэ гэж солиоруулдаг юм бна даа.
Гайхалтай. Үндэсний соёлоо олон хүнд түгээн дэлгэрүүлэх болтугай!!!