Нийгэм мэдээ
"Цасанд төөрсөн иргэдийн нэг нь эмнэлэгт, бусад нь гэртээ байгаа"
Ховд аймгийн Дуут суманд цасанд төөрсөн дөрвөн иргэнийг эсэн мэнд олж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн талаар мэдээлсэн. Бид тухайн иргэдийн биеийн байдлын талаар тус сумын эрүүл мэндийн төвөөс тодруулан асуулаа.
Ингэхэд "Дөрвөн иргэнд үзлэг хийсэн. Гурван иргэний биеийн байдал хэвийн тул гэрт нь буцааж, нэг иргэн хэвтэн эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэж байгаа иргэний биеийн байдал сайн байгаа" гэлээ.

Цасанд төөрсөн дөрвөн иргэнийг "ШУУРХАЙ БҮЛЭГ" аймгийн төвөөс 128 км замыг автомашинаар, 3.5 км замыг явганаар туулж, дээрх иргэдийг аварчээ.
Б.БАЯРТ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үхсэнээ хииж явдаг юм гай болоод байх юм