НИЙГЭМНийгэм мэдээ

Амьтны тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөөр ан агнуурыг салгах эсэхийг хэлэлцэж байна

Амьтны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж эхэлсэн талаар БОАЖЯ-наас мэдээллээ. Эл хуулийн төслийг боловсруулах багт амьтан судлалын эрдэмтдийн зөвлөл, агнуурын бүсийн менежмент хариуцсан мэргэжилтэн, төрийн болон төрийн бус байгууллагынхан гэх мэт салбар бүрийн төлөөллүүд ажиллаж байгаа ажээ.

Албаны эх сурвалжаас тодруулахад эл хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтөд амьтан болон ан агнуурыг тусад нь салгах эсэх талаар хэлэлцэж байгаа аж. Энэ талаар тавдугаар сарын 5-нд хуралдаж, хэлэлцсэн байна.

Тэрбээр “Амьтан хамгааллын болон агнуурын тухай хуулийг тусад нь салгах эсэх талаар ажлын хэсэг гаргаад ярилцаж байгаа юм билээ. Товчоор бол хоёр хуультай байх уу, нэг хуультай байх уу гэх агуулгаа хэлэлцэж байна. Тэгэхээр эцсийн байдлаар тодорхой болоогүй гэсэн үг. Энэ талаар судалж байна” хэмээн тайлбарлалаа.

Амьтны тухай хуулийг 2012 оны тавдугаар сарын 17-ны өдөр баталсан бөгөөд нэмэлт, өөрчлөлт хийх, хууль, эрх зүйн орчинтой уялдуулах шаардлагатай хэмээн салбарынхан үзэж байгаа юм байна. Ингэхдээ ан агнуур болон амьтан хамгаалах хуулийн заалтуудыг хамтад нь Амьтны тухай хуульд хамааруулдаг билээ.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button