НИЙГЭМНийгэм мэдээ

14 настай хүүг хориод хүүхэд бүлэглэн зоджээ

Хичээлээ тараад автобусанд суухаар явж байсан 14 настай эрэгтэй Т гэгчийн биед өсвөр насны хүүхдүүд халдсан байна. Энэ талаарх дуудлагыг өчигдөр буюу тавдугаар сарын 8-ны өдрийн 21.35 цагт цагдаагийн байгууллага бүртгэжээ.

Тодруулбал, нийслэлийн Сонгинохайрахн дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт эл үйл явдал болсон байна. Цагдаагийн байгууллага "Манай хүүхдийг олон хүн нийлж, зодсон байна" гэх утга бүхий дуудлагыг хүлээн авсан аж.

Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж байгаа ажээ. Одоогоор хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоохоор шинжилгээний байгууллагаас шинжээч томилсон байна.

Тус хэргийг нийслэлийн 62 дугаар сургуулийн 10 дугаар ангийн хүүхдүүд нийлж үйлдсэн юм байна. Зодуулсан хүү ухаан алдаж, эмнэлэгт хүргэгджээ.

Хөвгүүд тухайн хүүхдээс “Чи хаана сурдаг вэ” гэж асуухад нь “Би Таваншарын … дугаар сургуульд сурдаг” гэж хариулахад “Аан, тэгвэл чи өнөөдөр үхсэн” гээд зодож эхэлсэн гэж ээж нь мэдээлжээ.

Хохирогч хүү 14 настай, 8-р ангийн сурагч бөгөөд гэмтлийн зэргийг тогтоолгохоор Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжилгээ хийлгэж, цагдаагийн байгууллага мэдүүлгээ авч байна. Түүнийг 20 хүүхэд нийлж зодсон гэх мэдээлэл байна.

А.ДАВАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЭНЭ СОНГИНОХАЙРХАН ГЭЖ ДҮҮРЭГ ЧИНЬ ЗОЛБИН ЗОМБИНУУДЫН ДҮҮРЭГ ЮМ УУ? АЛЧИХЖЭЭ ХҮЧИНДЖЭЭ ХУЛГАЙЛЖЭЭ ДАНДАА СХД ЭНЭ ДҮҮРГИЙН ИРГЭД БҮГДЭЭРЭЭ МЭРЭГЖЛИЙН ЗОЛБИНГУУД БОЛЖ ТААРЛАА

иргэн
иргэн

Хориод хүүхдүүд нийлж зоджээ

Зочин
Зочин

Солонгос киног их гаргаж байгаагын хор нь энэ.

Зочин
Зочин

Үүнийг уншаад манай нийгмийн хандлага хаашаа явж байгаа, хойч үе хэрхэн бэлтгэгдэж байгаа, энэ талаар Боловсрол, соёлын болон Цагдаагийн байгууллагууд хэрхэн хамтран ажиллахгүй байгааг харуулж байна гэж бодлоо. Энэ үйлдлээс бусад шилжилтийн насны хүүхдүүд санаа авах бий гэж санаа зовлоо. Ялангуяа хүүхэд бол дуулсан, үзсэн зүйлээсээ санаа авч сэтгэлийн хөөрөлд автах явдал их гаргадаг. Үүнд эерэг сөрөг үү гэдгээрээ ялгарна. Хойч үедээ анхаарах цаг болжээ.

m.mandaxai.poland.
m.mandaxai.poland.

aimszig.

Bibi
Bibi

Zulbagsanyyd bugdiig ni hori amitnaas dor yu yum be

Зочин
Зочин

Drama ih uzeed bna uu esvel odoo humuujil ni dood tsegt ni hurtel humuujuulsen etseg eh ni buruutai yu haana yu hj yawaag ni medehgui anhaaral bhgui iim ger bulees bolj busadiin hairan huuhduudiig zodoj gemteej bga bh da ur huuhduuded ee zambaraagui usguj bga bur tolgoi dre gargasan

Зочин
Зочин

Gulugnuudiig alchih yumsan. 1 1eeree uzej chadahgui archaagui hujaagiin sheesnuud ve

Back to top button