Сэрэмжлүүлэг: Үргэлжилсэн цасны улмаас шар усны үер, голын түвшин нэмэгдлээ

Ойрын өдрүүдэд Алтай, хангайн нутгуудаар их хэмжээний үргэлжилсэн нойтон цас орж байна. Үүний улмаас гол нууруудын усны түвшин нэмэгдэх, шар усны үер буух нөхцөл бий болоод байна.
Тухайлбал, Ховд аймгийн томоохон гол нууруудын усны түвшин 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар өмнөх өдрөөсөө 1-3 см-ээр нэмэгдсэн байна.
05 дугаар сарын 09-ний байдлаар Буянт голын усны түвшин 304 см, Ховд, голын усны түвшин 97см, Булган голын усны түвшин 242см, Чоно-Харайх голын усны түвшин 127см, Хар-Ус нуурын усны түвшин 246 см байна.
Маргаашнаас нийт нутгаар дулаарах бөгөөд ойрын өдрүүдэд орсон хур тунадас, цасны нөлөөгөөр голуудын усны түвшин нэмэгдэх хандлагатай байгаа тул шар усны үер буух төлөвтэй байна.
Иймд малчид, ард иргэд, тээвэрчдийг шар усны уруйн үерээс сэрэмжтэй байхыг Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар, УЦУОШТ-өөс онцгойлон анхааруулж байна.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.