Нийгэм мэдээ

Оюун ухааны тамирчин хүүхдүүд олон улсын тэмцээнээс 12 медаль хүртлээ

Энэ сарын 7-9-ний өдрүүдэд Дэлхийн Оюуны Спортын Холбоо (WISF) “Цээж бодолт”, “Рубик шоо”, “Spelling Bee” Англи хэлний үсэглэлийн аварга шалгаруулах гурван төрөлт тэмцээнийг БНТУ-ын Анталия хотод зохион байгууллаа.

Тус тэмцээнд дөрвөн улсын 100 гаруй тамирчин оролцсон бөгөөд манай улсыг төлөөлөн Монголын Оюун Ухааны Академи болон академийн хөтөлбөр хэрэгжүүлэгч “Язгуур” бага сургуулийн нийт 11 оюуны спортын тамирчин нас насны ангилалдаа амжилттай өрсөлдөв. Тодруулбал, манай есөн тамирчин оролцсон төрөл тус бүртээ эхний гурван байрт мөн хоёр тамирчин тусгай байрт шалгарлаа.

Ингэснээр авах боломжит 15 медалийн 12-ыг нь хүртэж багийн дүнгээр тэргүүлсэн байна. Тодруулбал, “Цээж бодолт”-ын тэмцээний

8-аас доош насны ангилал “Дээд” түвшин:

1-р байр: С.Чингим /Язгуур бага сургууль/

2-р байр: Б.Гарьд /Язгуур бага сургууль/

3-р байр: Ө.Амин-Эрдэнэ /Өвөрхангай салбар/

Тусгай байр: Б.Тэмүүлэн /Яармаг салбар/

9-10 насны ангилал “Дээд” түвшин:

1-р байр: Э.Мөнхбаатар /Улаанхуаран салбар/

2-р байр: Д.Чингүүн /Язгуур бага сургууль/

9-10 насны ангилал “Суурь” түвшин:

1-р байр: Т.Манлай /Язгуур бага сургууль/

11-ээс дээш насны ангилал

“Дээд” түвшин:

1-р байр: М.Буянжаргал /Хөвсгөл салбар/

Тусгай байр: Б.Хонгорзул /Хөвсгөл салбар/

“Spelling Bee” Англи хэлний үсэглэлийн тэмцээн

1-р байр: Т.Манлай /Язгуур бага сургууль/

2-р байр: А.Одбилиг /Язгуур бага сургууль/

3-р байр: Д.Чингүүн /Язгуур бага сургууль/

“Рубик шоо”-ны тэмцээн

2-р байр: О.Түвшин /Говьсүмбэр салбар/

3-р байр: Б.Гарьд /Язгуур бага сургууль/

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button