НИЙГЭМНийгэм мэдээ

15 настай хүүхэд 46 машин хулгайлсан байж болзошгүй

Тээврийн хэрэгсэл хулгайлдаг бүлэг этгээдүүдийг саатуулжээ. Тодруулбал, 2021 оны зургаадугаар сараас эхлэн 46 тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсан хэрэгт 15 настай "Г"-г холбогдуулан, мөрдөн шалгаж байгаа аж.

Тэрбээр бусадтэй бүлэглэн эл хэргийг үйлдсэн бөгөөд Хонда Фит, Приус 10, 11, Ниссан Тида зэрэг он хуучин тээврийн хэрэгслийг сонгож хулгайлдаг байжээ.

Уг хэргийг тээврийн хэрэгсэл хулгайлах төрлийн гэмт хэргийг түргэн шуурхай илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд нийслэлийн Цагдаагийн удирдах газрын даргын тушаалаар байгуулсан ажлын хэсэг илрүүлсэн байна.

Тухайн ажлын хэсэг энэ оны гуравдугаар сарын 28-ны өдрөөс ажиллаж эхэлсэн юм.

Нийслэл хотын хэмжээнд он гарснаас хойш тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэргийн 114 тохиолдлыг бүртгэсэн байна. Харин хэргийн 55.2 хувийг илрүүлж байгаа ажээ. Мөн алдагдсан тээврийн хэрэгслийг 93.8 хувьтай олсон байна.

А.ДАВАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button