Гадаад мэдээДЭЛХИЙ
Турк: Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуулийг 28-нд хийнэ

Турк улсад Ерөнхийлөгчийн сонгууль болж байгаа билээ. Тэгвэл тус улсад ням гарагт болсон сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч эхний шатанд ялахад шаардлагатай санал авч чадаагүй юм.
Учир нь сонгуулийн эхний шатанд нэр дэвшигчид 50 хувийн санал авч чадаагүй юм. Тэгвэл хоёрдугаар шатны сонгуулийг тавдугаар сарын 28-нд зохион байгуулахаар болжээ.
Ням гарагт болсон сонгуулийн ирц 88.92, гадаадад амьдарч буй Турк иргэдийн ирц 52.69 хувьтай байсан юм. Тэгвэл хоёрдугаар шатанд Туркийн одоогийн Ерөнхийлөгч Р.Эрдоган болон сөрөг хүчнээс Кемал Кылычдароглу нар өрсөлдөх билээ.
Тэдний саналын тоо эхний шатанд таван хувийн зөрүүтэй байсан юм. Тодруулбал, Р.Эрдоган сонгогчдын 49.51, К.Кылычдароглу 44.88 хувийн санал авсан.
Н.АННА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Erdagon n deer shuu de