Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ ирэх сарын 1 гэхэд дефолт болох эрсдэлтэйг дахин анхааруулав

АНУ зургаадугаар сарын 1-нд дефолт болох эрсдэлтэй хэмээн Сангийн сайд Жанет Йеллен Конгрессыын удирдлагуудад хаягласан захидалдаа дахин анхааруулсан талаар CNN мэдээлжээ.

Хэрэв тус улс өрийн дээд хязгаарыг өсгөхгүй бол Сангийн яам Засгийн газрын үүргйиг биелүүлэх боломжгүй гэдгийг сайд Ж.Йеллен захидалдаа дурдсан байна. Тэрбээр дээрх асуудлыг энэ сарын эхээр анхааруулж байсан юм. Учир нь АНУ-ын нэгдсэн орлого, зарлагын талаарх мэдээлэлтэй танилцсаныхаа дараа уг асуудлыг хөндсөн билээ.

Төсөв, өрийн таазын асуудлаар Конгрессын удирдлагуудтай хийх Жо Байдены хоёр дахь уулзалт өнгөрсөн баасан гарагт болох байсан юм. Гэсэн ч өнөөдрийг хүртэл хойшлуулсан билээ. Талууд 2024 оны санхүүгийн жилийн төсвийн асуудлаар эхний уулзалтаараа дорвитой шийдвэрт хүрээгүй юм.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-16 16:02

БИТГИЙ ХУДЛАА ХУЦААД БАЙ. ДОЛЛАР ХЭВЛЭДЭГ ДЭЛХИЙГ НОЁЛСОН ВАЛЮТТАЙ УЛС ДЕФОЛТ ХЭЗЭЭ Ч БОЛОХГҮЙ. ХЭРЭВ МӨНГӨ ДУАГДВАЛ ДОЛЛАРАА ХЭВЛЭЭДЛ НӨХНӨ ШҮҮДЭЭ ТЭНЭГТЭЭД ДЭМИЙ ЧАЛЧИХАА БОЛЬ

Зочин
Зочин
2023-05-19 09:38
Reply to  Зочин

Удахгүй дампуурна

Зочин
Зочин
2023-05-16 16:16
Reply to  Зочин

Өр зээл нэг тийш болгож , төсвөө тодотгохгүй бол хичнээн цаас хэвлээд ч ДЕФОЛТ болдог юм аа их мэдэгч ээ

Зочин
Зочин
2023-05-17 08:10

Delhii dayr eserguutseh heregtei dollars uilderlen busadiig muljij baidag unuugiin America 3 dahin heblen busad oronoos unegui tabaar absan

Зочин
Зочин
2023-05-17 10:52

Долларын тухай энгийн мэдлэгтэй байж бичээсэй. Дампуурна уу өрийн таазаа өсгөнө үү хэнд хамаатай юм? Дайн үүсгээд ч өөрсдийн асуудлаа зохицуулж болохгүйг ухаараасай.

Анти Баабарист
Анти Баабарист
2023-05-17 11:48

бүхэл бүтэн 70 жил хоосон доллар хэвлэчихсэн юм чинь аргагүй л дээ хөөрхий

Эзэн Чингис
Эзэн Чингис
2023-05-18 10:33

M#l min manai hulgaich nar hurtel Depoltod urtunu ..Ihch bai bagach bai munguteigee buruu haritsval ymarch tom lider uls dampuurna kkkk

Холбоотой мэдээ

Back to top button