Нийгэм мэдээ

Эрээн боомтоор царайгаа уншуулаад шуурхай нэвтэрнэ

ӨМӨЗО-ны Эрээн боомтын Хилийн шалган нэвтрүүлэх шуурхай гарцыг тавдугаар сарын 15-наас сэргээснээр бичиг баримт нь бүрдсэн тохиолдолд нүүрээ уншуулаад шуурхай нэвтэрч болох боломжийг бүрдүүлжээ.

Зорчигчид өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шуурхай гарцын хажууд байрлуулсан ваучер хэвлэх төхөөрөмжид хамгийн сүүлийн удаа Эрээн боомтоор нэвтэрсэн гэрч баримтаа үнэ төлбөргүй хэвлэх боломжтой.

Харин гаалийн бүрдүүлэлтэд хамрагдах явцад хүндрэл тулгарвал цагаачлалын албаны “12367” утсанд залгаж, жижүүрийн цагдаагаас тусламж хүсэж болно.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button