Нийгэм мэдээ

130-р сургууль: Манай гарцыг хааж газар олгоогүй, гэхдээ эргэн тойрон 13 хотхоны 70 барилга баригдаж байна

Нийгмийн сүлжээнд Ерөнхий боловсролын 130 дугаар сургуулийн гарц, хаалгыг хааж, байшин барьж эхэллээ. Дэргэд нь газар олгожээ гэх мэдээлэл олон хүрч, ихээхэн шүүмжлэл хүртээд байна.

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Мaхатма Гандийн гудамж, Солонгос элчингийн урд талд байрлах тус сургуулийн захирал У.Болормаагаас тодруулга мэдээлэл авлаа.

Тэрбээр “Цахим орчинд олны анхаарал татаж, шүүмжлэлд өртөөд байгаа энэ зурагтай мэдээ бол ташаа, худлаа мэдээлэл. Өнөөдрийн байдлаар 130 дугаар сургуулийн  хашаа, хаалгыг хааж нэг ч барилгын ажил эхлээгүй байна. Нөгөө талаас манайх орох хэсэгтэй, гарцгүй. Өөрөөр хэлбэл нийслэлийн 218 дугаар цэцэрлэгийн хаалгаар гардаг. Өнгөрсөн намар сургуулийн баруун урд талыг жижигхэн газар барилга барьж эхлэх гэж байсан.

Энэ үед сургуулийн захиргаа эсэргүүцэж, улмаар нийслэлийн засаг даргын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ тухайн газрын эрхийг цуцлахаа мэдэгдсэн. Тэрнээс хойш энд нэг ч хүн ирээгүй. Бид энэ газрыг хөл бөмбөгийн талбай, амрах орчин болгох зорилготой. Хэдийгээр манай сургуулийн хаалгыг хааж барилга барьж байгаа гэх нь худал мэдээлэл ч ер нь бол бид барилгад битүү хашигдсан байршилтай. Одоогийн байдлаар л гэхэд Хан-Уул дүүргийн  15, 18 хорооны нутаг дэвсгэрт шинээр 13 хотхоны 70 гаруй барилга баригдаж байна. Үүний 60 хувь нь хориос дээш давхар барилга. Үнэхээр шинэ суурьшлын бүс гэдэг утгаараа энд өдөр бүр бүтээн байгуулалт өрнөж байдаг” гэлээ.

 130 дугаар шинэ суурьшлын бүс дэх сургууль. Эднийх нэг ээлждээ 920 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ч өнөөдөр 2838 сурагчтай хичээллэж байна. Шинэ суурин сургуульгүйн улмаас “Сурага монгол” ХХК-ийн эзэмшилд байсан газрын эрхийг цуцалж, тус барилгыг барьсан билээ.

Б.БАЯРТ  

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

Дампуурсан Монгол улс

Холбоотой мэдээ

Back to top button