Нийгэм мэдээ

Монгол залуус өдөрт 250 хонь хяргаж байна

Манай улсын дөрвөн залуу малчныг Шинэ Зеландын сайт онцолжээ. Тэд өнгөрсөн нэгдүгээр сард тус улсыг зорьсон аж. Эдгээр залуус гар хайчаар өдөрт 30 хонь хяргадаг байсан бол Шинэ Зеландад очоод цахилгаан хайчаар өдөрт 250 гаруй хонь хяргадаг болсон байна.

Анх 2019 онд Шинэ Зеландын ХАА-н бизнесийн менежер Пол Брау Монголд ирэхдээ малчид гар хайчаар хонь хяргаж байгааг хараад тэдний ажлыг хэрхэн хөнгөвчлөх тухай арга хайж эхэлсэн нь үр дүнд хүрч тэднийг улсдаа аваачин сургаж, ийн ноос хяргах машинтай ч болгожээ.

Монгол залууст анх хэлний бэрхшээл, өдөр тутмын амьдралын хэв маяг гээд олон саад тулгарсан ч тэд хурдан хугацаанд электрон төхөөрөмжтэй ажиллаж сурч, гурван сарын дараа өдөрт 250 гаруй хонь хяргадаг болтлоо суралцаж, туршлагажсан тухай онцлон бичсэн байна.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 17, 2023 13:30

манай монголчууд ч хаана ч зохицож амьдрах чадвартай хүмүүс дээ төр засагт байгаа хүмүүс л буруу удирдаад байна даа

Эрдэнэ
Эрдэнэ
5 сар 19, 2023 09:16

Манай ЗГ.н өмнөөс кккк

Irgen
Irgen
5 сар 20, 2023 09:05

Khunii gazar sain ajillaj bgaa ny bidnii chadvar.Gekhdee chadaj bna geed ongirood bval naaduul chiny makhlakhaa medne shuu ..Bie e bodoj ajillaj bai..

Холбоотой мэдээ

Back to top button