Нийгэм мэдээ

Нягталъя: Чойжин ламын музейн хашааг 2013 онд шинэчилж байх үеийн зураг

Цахим орчинд Чойжин ламын сүм музейг нурааж, ногоон байгууламжийг нь үгүй хийх гэж байна гэх мэдээлэл өмнөх долоо хоногт цахим сүлжээнд өрнөж, иргэдийн шүүмжлэлд өртсөн.

Энэ тухай албанынхан мэдээлэл хийж, тайлбар залруулгыг ч хийсэн. Тодруулбал, энэ мэдээлэл дэгсдүүлсэн буюу музейн барилгыг нураахгүй. Харин музейн хашаан дахь хоосон зайд шинэ цогцолбор барилга барих гэж буй тухай гэдгийг тодорхой болгосон.

Тэгвэл тус музей хуучны хөх тоосгон хашаагаа буулгаж улаан тоосгоор зарим хэсгийг шинэчлэн засварлаж эхэлжээ гэх мэдээлэл мөн л нийтийн анхаарлыг татав. Гэсэн ч энэхүү мэдээлэл хуучны буюу 2013 оных ажээ. Тодруулбал, Ц.Оюунгэрэл сайд байх үедээ тус музейн хашааг ийн шинэчлэх ажлыг хийсэн юм байна.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Аргагүй л Соёлын Саад юм даа.

ЗОЧИН
ЗОЧИН

Хуучны дурсгалт үнэ цэнэт зүйлийг ингэж сайжруулна гэж байх уу? Улаан тоосгон хашаа хаа сайгүй байдаг бол наадхи чинь одоо хаанас дахиж олдохгүй.

Отгоо
Отгоо

Ингэж л түүх соёлоо хамгаалдаг нөхдүүд ерөнхий сайдын байга байдал ийм байна хөөрхий чааваас

Basca Feiza
Basca Feiza

сайн байцгаана уу. Энэ одоо яаж байгаа юм бол. Юу хийж буйгаа мэдэцгээж л байгаа юм байхдаа.

zochin
zochin

Арай ч дээ. Хөх тоосго нь их гоё харагддаг. Ганц нэг эвдэрсэн хэсгийг нь тусгай мэргэжсэн хүмүүсээр сэргээн засварлуулах хэрэгтэй. Дуусгаагүй хаясан эргэн тойрных нь замын засварыг хурдан дуусгамаар юм. Одоо жуулчид ирэхэд явах зам ч байхгүй.

Зочин
Зочин

Zogsooliin tomor hashaag buulgaachee saidaa

Зочин
Зочин

Ийм л тэнэгүүд дээ

Зочин
Зочин

Энийг бодвол гадуур нь шавардах л байх л даа. Уг нь шууд цементен тоосгоор гоёлын өрөлт гаргаад өрсөн бол ядаж харагадах байдал нь дээр бусуу

Зочин
Зочин

Ийм Соёлын яам Соёлын сайд байж болох уу
Болиочээ

Холбоотой мэдээ

Back to top button