Нийгэм мэдээ

Хүний эрхийн үндэсний комисс МҮИС-д шалгалт хийж байна

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг Комисст иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Монголын үндэсний их сургуульд 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хяналт шалгалт хийж байна.

Дээрх хяналт шалгалтыг тус сургуулийн багш, ажилтан, суралцагчдын Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц, дотоодын хууль тогтоомжоор баталгаажуулсан хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалт, ажлын байрны дарамтаас ангид байх болон сурч боловсрох эрхийн хэрэгжилтийг шалгаж, илэрсэн хүний эрхийн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгын хүрээнд хийж байгаа юм.

Шалгалтын хүрээнд:

  • Сургуулийн өдөр тутмын харилцааг зохицуулж буй дүрэм журамд хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийх,
  • Байгууллагын хүний нөөцийн шилжилт хөдөлгөөн, ил тод байдал;
  •  Багш, ажилтнууд ажлын байранд, суралцагчид сургуулийн орчинд нас, хүйс, үндэс угсаа, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн гарал, хүний хийж дадсан зуршил болон бусад хэлбэрээр ялгаварлан гадуурхагдах, ажлын байрны дарамтад өртдөг эсэх;
  • Ажилтнууд ажил, амралтын байр ажиллах боломж нөхцөлөөр хангагдсан эсэх;
  • Ажил, амралтын цаг, ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа;
  • Гомдол гаргагчаас гаргасан санал, хүсэлтийг шийдвэрлэж буй байдалд дүн шинжилгээ хийх;
  •  Гомдол гаргагчид сахилгын болон ёс зүйн шийтгэл оногдуулсан, урамшуулал олгосон тушаал шийдвэртэй танилцан хуулбарлан авах, дүн шинжилгээ хийх;
  • Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан ажил олгогчийн үүргийн хэрэгжилт
  • Суралцагчтай байгуулсан суралцах гэрээний хэрэгжилтийн байдал;
  • Тус сургуульд сүүлийн 2 жилийн хугацаанд хөндлөнгийн хяналт шалгалт хийгдсэн эсэх, тайлан, мэдээлэл зэргийг нягтлаж, баримтжуулна.

Шалгалтын үр дүнг үндэслэн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Комиссын гишүүний Зөвлөмжийг, хүний эрхийн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох зорилгоор Комиссын гишүүний Шаардлагыг холбогдох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 18, 2023 13:07

Хүний эрхийн ноцтой зөрчил гаргасан сург�##�тын байгууллагын сург�##�т явуулах тусгай зөвшөөрлийг шууд цуцлаад дахиж олгохгүй байх хэрэнтэй.

Д.Баатар
Д.Баатар
5 сар 18, 2023 13:19

Багш нарын цагийн мөнгийг өгдөггүй өгсөн ч джр мэдэн хагсийн өгдөг нь хүний хөдөлмөрлөсөн эрхийг зөрчиж буй хэлбэр мөн биз дээ

иргэн
иргэн
5 сар 18, 2023 13:39

Хүний эрхийн үндэсний комисс маш сайн ажиллаж байна. мундаг.

Global
Global
5 сар 18, 2023 20:45

Global удирдагч их сургууль гэгчийн Анагаахын боловсрол олгодог 4 давхар буюу Анагаахын сургуулийг нь бас ш�##�гах ёстой. Зүгээр л мөнгө угааж байна. Ирээдүйд монголын анагаах ухааны нэр хүндийг гутаасан чанаргүй мэргэжилтэнгүүд бэлтгэгдэж байгаа. Оюутангууд мөнгөтэй либол хүссэн дүнгээ авч байна. Захир�##�д нь 10 сая төгрөг өгөөд 5р курсээс нь ороод 2 жил сураад Их эмчийн диплом авч байна. Энд маш ноцтой мөнгө уга�##�т, тархи уга�##�т явагдаж байнааа таминээ

Холбоотой мэдээ

Back to top button