Гадаад мэдээДЭЛХИЙ

Хойд Солонгос: БНСУ, АНУ нар хамтарч дайны сургуулилт хийхээр зэхэж байна

Өмнөд Солонгос, АНУ ирэх долоо хоногт хамтарсан галын сургуулилт хийхээр төлөвлөж буйг Хойд Солонгос буруушаав. Тэдний зүгээс энэ сургуулилтыг Пхеньяны эсрэг дайны сургуулилт хийхээр зэхэж байна хэмээсэн юм. Энэ талаар Ёнхва агентлаг мэдээллээ.

АНУ болон Өмнөд Солонгос улсын харилцааны 70 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 25-наас зургаадугаар сарын 15-ны хооронд сургуулилт хийхээр төлөвлөж байгаа билээ. Уг сургуулилтад F-35А үл үзэгдэх сөнөөгч онгоц, АН-64 Apache довтолгооны нисдэг тэрэг, К2 танк, Чунмү олон пуужин харвагч зэрэг дэвшилтэт зэвсгийн системийг оролцуулах төлөвтэй байгаа аж.

БНАСАУ-ын төв мэдээллийн агентлаг энэ сургуулилт нь Хойд Солонгосын эсрэг дайны сургуулилтын үргэлжлэл юм хэмээн мэдэгджээ. Тэд "Цөмийн гүрний эсрэг ийм сургуулилт хийх нь утгагүй зүйл" хэмээн мэдэгдэлдээ дурдсан байна.

Мөн Пхеньяны зүгээс Өмнөд Солонгос болон АНУ-ын эсрэг сэрэмжлүүлэг гаргажээ. Уг сэрэмжлүүлэгт "Аюулт дайны сургуулилтыг манай хилээс хэдхэн километрийн зайд хийх гэж байна. Тэд "галзуу" довтолгооныхоо төлөө зохих хариу арга хэмжээ авах нь гарцаагүй" хэмээн англи хэл дээр мэдэгджээ.

Түүнчлэн тэдний зүгээс цөмийн болон пуужингийн бүтээн байгуулалт нь болзошгүй аюул заналхийллийг даван туулахын тулд өөрийгөө хамгаалах хүчирхэг хэрэгсэл учраас хууль ёсных байна гэдгийг тэмдэглэв.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button