Нийгэм мэдээ

Жолооны үнэмлэх гаргаж өгөх нэрийдлээр 130 иргэнээс 62 сая төгрөг залилжээ

Цагдаагийн байгууллагаас цахим орчинд “жолооны үнэмлэх гаргана, ангилал дарж өгнө, эрх сэргээнэ” гэх мэдээллийг шалгахад Хэнтий аймагт оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй иргэн Г.О гэгч нь 130 иргэнээс жолооны үнэмлэх гаргаж өгнө, ангилал нэмэгдүүлнэ гэж залилан мэхэлж 62.470.000 төгрөгний хохирол учруулсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж хэргийг 2023 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр шүүхэд шилжүүлжээ.

Мөн Дорнод аймагт оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй иргэн А.А гэгч нь дээрх төрлийн зар мэдээллийг цахим орчинд нийтлэж 12 иргэнийг залилан мэхэлсэн болохыг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иймд иргэдийг “жолооны үнэмлэх гаргана, ангилал дарж өгнө, эрх сэргээнэ” гэх мэдээлэлд хууртаж, гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Үнэгүй бяслаг зөвхөн хулганын хавханд байдаг.

Иргэн
Иргэн

Авлигаас зугтсан биш азартжээ.

Зочин
Зочин

Ийм залилангийн гуйлгачингуудад итгэж байдаг ёстой.....

Холбоотой мэдээ

Back to top button