Нийгэм мэдээ

Монгол хүн зохион бүтээсэн "Оч" микро компьютер 39 нас хүрлээ

Монгол Улсад анх удаа "Оч" нэртэй микро компьютерыг 1984 онд Статистикийн төв газрын (тухайн үеийн нэрээр) Тооцоолон бодох төвийн инженер Г.Оюунбаяр, О.Батсүх, Д.Толя нарын инженерүүд Батлан Хамгаалах Яамны инженер Д.Дашцэрэн, Залуу техникчдийн ордны багш н.Мягмарсүрэн, Л.Гантулга, инженер А.Гантөмөр нартай хамтран бүтээж байжээ.

Тодруулбал, 1984 оны тавдугаар сарын 17-ны өдөр тухайн үеийн Шинжлэх Ухаан, Техникийн Улсын Хороо уг компьютерыг баталж, шинэ бүтээл, оновчтой саналын гэрчилгээ олгосон байна. 

Тухайн үед компьютерын дэлгэцийн оронд "Юность" нэртэй жижиг телевиз, хатуу дискний оронд "Электроника" нэртэй дуу хурааж тоглуулагч, соронзон кассет зэргийг ашигладаг байж. Мөн чипүүдийн суурийг IBM мэйнфрэймийн коннекторуудыг хөрөөдөж хийсэн байна.

Уг компьютерыг одоо Мэдээллийн технологийн үндэсний паркийн музейд хадгалж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button