НИЙГЭМНийгэм мэдээ

Төв талбайн усан оргилуурыг энэ сарын 25-наас ажиллуулна

Сүхбаатрын талбайн урд хэсэгт байрлах  усан оргилуурыг энэ сарын 25-наас ажиллуулах ажээ.

Тодруулбал, урьдчилсан байдлаар дээрх хугацааг товлосон бөгөөд ирэх сарын 1-нээс өмнө ажиллуулах төлөвлөгөөтэй байгаа аж.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулаад “Бид энэ сарын 25-наас усан оргилуурыг ажиллуулахаар урьдчилсан байдлаар товлосон. Ямартай ч зургаадугаар сарын 1 гэхэд хэвийн ажиллагаанд орно. Усан оргилуурын усны асуудлыг жил бүр дурддаг. Оргилуурыг дүүргэхэд нийт гурван өдрийг зарцуулдаг юм.

Өнгөрсөн жил яаралтай дүүргэх шаардлага гарсан тул усны машинаар зөөж дүүргэсэн. Бусад нөхцөлд “Blue sky”-аас ус татаж дүүргэдэг. Бид одоогоор засвар үйлчилгээг хийж байгаа. Удахгүй усан оргилуурыг усаар дүүргэж, туршилтын байдлаар ажиллуулах зорилготой байгаа” хэмээв.

Уг усан оргилуурыг 3.2 тэрбум төгрөгөөр барьсан. Мөн 84м урт 23.6 өргөнтэй гэрэлт болон хөгжимт усан оргилуур, монгол гэрийн хэлбэр бүхий шилэн пасадан шийдэлтэй хөгжлийн бэрхшээлтэй болон иргэдэд үйлчлэх хоёр нийтийн бие засах газар, хүмүүсийн амарч суух зориулалттай зургаан ширхэг саравч, дөрвөн эгнээ шаталсан суудал бүхий хагас дугуй хэлбэрийн 800 м2 задгай талбайтай юм.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 22, 2023 19:10

Самараа даргын самарсайхан нэртэй хэдхэн хоног т�##�хан хэсэг нь оргилдог оргилуур энэ дарга яагаад ийм өлөн юм бэ эхнэрээ ичээх юм баг хий бүүр хөгширсөн бн�##�ээ

Зочин
Зочин
5 сар 23, 2023 12:58

ХАЙРАН ХӨРӨНГӨ. ЗҮГЭЭР СХН БСН МОДДЫГ ТАЙРЧ ХИЙСЭН ЭНЭ АЖИЛ НЬ 2САР Л АЖИЛЛАДАГ, АЖЛЫН БАЙР Ч НЭМЭЭГҮЙ ИЙМ ЮМАНД ХӨРӨНГӨ ХАЯЖ БХ ТИЙМ БАЯН УЛС УУ БИД. ХИЙМЭЭР БВЛ СХД ХОТЫН ЗАХ РУУ ХИЙЖ БОЛОХ Л БСН. ЭРГҮҮ САМАРСХН.

Холбоотой мэдээ

Back to top button