Нийгэм мэдээ

Ховдын хороонд боомилсон цэрэг буюу засардаггүй арми

Зэвсэгт хүчний болон Хилийн цэргийн нөхөн хангалт, захиалга, тухайн жилд цэргийн жинхэнэ албанд татах иргэдийн тоо, татлага явуулах ээлж, хугацааг тогтоох тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын жилд нэгдүгээр ээлжийн цэрэг татлага 5 дугаар сард, хоёрдугаар ээлжийнх 10 дугаар сард болдог.

Зэвсэгт хүчний жанжин штабын 311-р ангид алба хааж байсан Улаанбаатар хотын харьяат 22 настай залуу өнгөрсөн хоёрдугаар сарын 27-ны нас барж, амиа хорлосон гэх мэдээлэл гарч байв.

Он гарсаар буюу 2023 нэгдүгээр ээлжийн цэрэг энэ сарын 05-нд болсон. Гэтэл тавдугаар сарын 12-нд Баян-Өлгий аймгийн 0165 дугаар ангид тус аймгийн Буянт сумаас цэрэгт татагдан очсон 19 настай цэрэг нас барсан. Ангийн захирагч Р.Эрдэнэтогтох "Нас барсан шалтгаан одоогоор тодорхойгүй, задлан шинжилгээний дүгнэлт гараагүй байна" гэх мэдээллийг өгч байв.

Гэтэл Ховд аймгийн Жаргалант сум Буянт багийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 123 дугаар анги дотор хүн нас барсан байна гэх дуудлага мэдээлэл 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ирүүлсэн байна. Тодруулбал, өнгөрсөн оны 10 дугаар сарын цэрэг татлагаар татагдсан 19 настай хүүхэд боомилон нас барсан байжээ.

Ерөөсөө сүүлийн гуравхан жишээг дурьдахад энэ. Ес хоногийн дотор эх орондоо эр цэргийн үүрэг гүйцэтгэхээр явсан хоёр ч залуу амиа алдав. Зэвсэгт хүчний үндсэн чиг үүрэг нь эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн, халдашгүй дархан байдлыг гадны зэвсэгт халдлага, түрэмгийллээс өөрийгөө хамгаалах явдал мөн гэж МУ-ын үндсэн хуульд заасан байдаг.

Гэвч өнөөдөр зэвсэгт хүчин хашаан дотроо харуулд гарч зогсоо ганц цэргийн аюулгүй байдлыг хангаж чадахгүй назгай байдал эндээс харагдаж байгаа юм. Энэ мэтээр амь эрсэдсэн эр цэргүүдийн золгүй тохиолдол нэмэгдсэн гэхээс буурсангүй. Албан хаагчдад арга хэмжээ авлаа, анги нэгтгэлээрээ сургалт зөвлөгөө авлаа гэдэг ч тухайн тохиодлууд дээр нэг сэртхийж хардаг аж.

Эргээд л өнөөх оны ялгаа, ахлах нарын дарамж шахалт, дэглэл, харгислал дунд аав, ээжийн гэм сэргүй үрс амиа алдсаар...

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зарлан дуудах хуудас өгч хүчээр цэрэгт татахаа зогсоосон нь дээр. Саналаараа цэргийн алба хаахаар ирсээ хүмүүсийг цэрэгт татах хэрэгтэй. Энэ тохиолдолд зөвхөн оюун санаа сэтгэл зүйн хувьд эрүүл эсэхийг шалгах хэрэгтэй.

Зочин
Зочин
Reply to  Зочин

ergu mine hvvhdee l zuv hvmvvjvvl

Зочин НАРАНГЭРЭЛ
Зочин НАРАНГЭРЭЛ

энэ хоосон генерал хурандаа цол зүүсэн гаруудыг зайлуулвал таарна

Зочин
Зочин

сээмий тэй хүмүүс их болж дээ хөөрхий ядуу голцуу улны хүмүүс хүүхдээ цэрэгт явуулаад байгаа юм би шүү

Зочин
Зочин

Дарга сайд нарын хүүхдүүдийн цэргийн бүртгэлийг шалгуулая бүх хүүхдүүд сохир доголон тахир дутуу болж таарах вий

Зочин
Зочин

захирагчнь болох Х.Энхболд гэж этгээдийг үтэр түргэн солих хэрэгтэй ажиллах хугацаандаа хэчнээнч офицер ахлагч зам тээврийн ослоор амиа алдав ангидаа цэргийн байранд сүрьеэ өвчин дэлгэрч бхад тоохгүй арга хэмжээ авалгүй удаж олон цэрэг эрс өвдөж шаналав

Иргэн
Иргэн

Нээх их Орост сургууль төгссөн гээд л ирнэ.Ар өврийн хаалгаар нэг ангид бүүр сургалтын алба энээ тэрээ хийнэ.Монголдоо ямар ч сургуульд орж чадахгүй муу сурлагатан эцэг эхийн буянаар төлбөрийг нь төлж РЦНКд сурсан болоод тэтгэлэг нэрээр сурч ирнэ.Инээдэмтэй зэвсэгт хүчин

zochin
zochin

zaluus tesver tevcheer muu,deern setgel zuin beltgel mash muu bga uchraas xairan saixan ami nasaa setgel xuurluur aldx yum. xuni ami shde. tumsun tolgoitnuud.

Зочин
Зочин

Үхсэний хохь болоод өнгөрдөгшдээ армийг шалгавалч аймаар юм их гарна даанч хуульгүй улс шүүдээ

Найрий
Найрий

Эх орныхоо төлөө амиа өгсөн болоо юм биш үү н

Зочин
Зочин

Хммм.
Цэрэг татлагын үндсэн ойлголт, эр цэргийн үүрэг хариуцлага, цэргийн албын зорилго юунд оршиж бгаа тал дээр одоогийн цэргийн насны хүмүүстээ маш сайн ойлгуулж, цэргийн алба хаших аль соц нийгмийн үеийн дүрэм журам, бичигдээгүй ч хал шинэ цэрэг зэрэг харьцааг шинэчлэх болсон юм биш үү. Цэрэгт татахдаа сэтгэл зүйн маш нухацтай үзлэгт оруулж баймаар бнаа... цэрэгт явуулж бгаа, цэрэгт авч бгаа, алба хаших гэж бгаа хүмүүсийн хоорондын гэрээ үйлдэх зэрэг анхаарал хандуулах юмс зөндөө бх юм даа. Одооны залуусын сэтгэл зүйд нөлөөлдөг нэг хүчин зүйл бол хуучин нийгмийн хугацаагүй албын үеийн ойлголт одоо ч хүртэл эцэг эхэд байдаг, энэ нь алба хашиж бгаа залууст маш хүчтэй нөлөөлдөг. Гээд олон зүйлсийг огт анхаарахгүй бгаагаас болоод, алба хаших явцдаа эмгэнэлт явдалд хүргээд бгаа юм биш үү гэж харж бгаа.

Солонгон
Солонгон

Аливаа юмс хөгжихийн хэрээр хүн гэж хэн бээ гсн ойлголтод алхам алхамаар дөхөж бгаа энэ цагт, цэргийн алба хаших чадварыг нь үнэлэх, хүлээн авч бгаа Цэргийн ангиуд хүний хүүхдэд юу өгч, яаж цэрэгжилтэд бэлтгэх зэрэг асуудлыг нь хооронд нь уялдуулчихвал, цэрэгт явж, дэг сурсны хэрэг гарах юм даа, тэрнээс хүлээн авчаад, үхүүлээд бх хэрэг бгаа юм уу, яасан ч хаширдаггүй Цэргийн алба вэ дээ

Холбоотой мэдээ

Back to top button