Гадаад мэдээДЭЛХИЙ

"G7"-гийн уулзалтын дараа Хятад АНУ-ын чип үйлдвэрлэгчийн эсрэг арга хэмжээ авав

АНУ-ын чип үйлдвэрлэгч тэргүүлэх компани болох "Micron Technology" компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулж байна хэмээн Хятад улс мэдээллээ.

Энэ нь компанийн бүтээгдэхүүнийг дэлхийн хоёр дахь том эдийн засагт дэд бүтцийн гол төслүүдэд оруулахыг хориглоно гэсэн үг юм. Ингэснээр АНУ-ын чип үйлдвэрлэгчийн эсрэг хийсэн Хятадын анхны томоохон алхам байлаа. "Их долоогийн бүлэг"-ийн уулзалтын дараа өрнөсөн томоохон явдлуудын нэг байв.

Хятадын Кибер орон зайн удирдах газар мэдэгдэлдээ "Micron-ий бүтээгдэхүүнүүд нь сүлжээний аюулгүй байдалд эрсдэлтэй. Энэ нь Хятадын мэдээллийн дэд бүтцийн чухал хангамжийн сүлжээнд аюулгүй байдлын томоохон эрсдэл учруулж, Хятадын үндэсний аюулгүй байдалд нөлөөлсөн болохыг тогтоосон" гэжээ. Гэсэн хэдий ч эрсдэлтэй баримтуудаа олон нийтэд дэлгээгүй юм.

Харин "Micron"-ий төлөөлөгч BBC-д "Хятадад худалдаалагдаж буй бүтээгдэхүүнийг хянасны дараа САС-ийн мэдэгдллийг тус компани хүлээн авсан. Бид тэдний дүгнэлтийг үнэлж, дараагийн алхмуудаа шийдвэрлэнэ. Хятадын эрх баригчидтай үргэлжлүүлэн хэлэлцээ хийхийг тэсэн ядан хүлээж байна" хэмээх тайлбарыг өгчээ.

Уг мэдэгдлийн улмаас дэлхийн эдийн засагт чухал ач холбогдолтой технлогийн асуудлаар АНУ болон БНХАУ-ын хооронд үүссэн маргаан гүнзгийрэв. Удаан үргэлжилсэн маргааны улмаас Вашингтон Бээжингийн чип үйлдвэрлэлийн эсрэг хэд хэдэн арга хэмжээ авч, АНУ-ын хагас дамжуулагчийн салбарыг хөгжүүлэхийн тулд олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн.

АНУ-ын засгийн газар "Хятадын үйл ажиллагаанаас үүдэлтэй санах ойн чипийн зах зээлийн гажуудал"-ыг шийдвэрлэхийн тулд холбоотнуудтайгаа хамтран ажиллахаа мэдэгдэв. Тус улсын Худалдааны яамны төлөөлөгч "Бид үндэслэлгүй хязгаарлалтыг эрс эсэргүүцэж байна. Тэд АНУ-ын пүүсүүдийг онилж, дайралт хийж байна" хэмээлээ.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хариу
Хариу
2023-05-23 15:21

"Их 7ийн бүлэг" гэж байхгүй л дээ. "7ийн бүлэг" гэж өөрсдийгөө нэрлэдэг �##�бан бус зүйл. Манайхан буруу ойлгоод их 7 гэж нэрлээд байх юм. Яагаад вэ

Зочин
Зочин
2023-05-23 18:45
Reply to  Хариу

Америк анархизмыг хүсэгчид их7 гэж тэнэгтээд байгаан

Сонгогч
Сонгогч
2023-05-23 19:52

Хятадбол хөгжил дэвшилд дайсагнагч !

Холбоотой мэдээ

Back to top button