40 жил автобус жолоодсон Д.Дорждагва: Түгжрэлийг бага зардлаар богино хугацаанд шийдэх амьдралын туршлага байна

Улаанбаатар хотын түгжрэлийг бага зардлаар богино хугацаанд шийдвэрлэх боломжийн талаар олон жил автобусны жолооч ажлыг хийсэн иргэн Д.Дорждагва мэдээллээ.
Ингэхдээ “Яармагаас хотын төв рүү чиглэсэн хөдөлгөөнтэй гурван эгнээтэй уулзвар Яармагийн замд түгжрэл үүсдэг гол шалтгаан нь. Энэ гурав дээр дахиад хоёр эгнээ нэмэх боломжтой, газар нь ч байгаа. Хотын төвөөсөө Яармаг чиглэлд дөрвөн эгнээ байгаа. Үүнийг мөн нэмж таван эгнээ болгох боломжтой. Ингэснээр энэ уулзвар түгжрэлгүй болно. Улаанбаатарын бүх уулзварыг янзалж, түгжирдэггүй болгоход маш бага мөнгө орно. Хэдхэн зуун метр газарт эгнээ нэмэхэд нэг километр зам бүтээн байгуулахаас ч хямд тусна. Зам хаах ч шаардлага байхгүй. Хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ, хажууд нь эгнээ нэмчихнэ. Гэтэл Хотын дарга зэрэг шийдвэр гаргах түвшний хүмүүс тэрбум, тэрбум төгрөгийн төсөл хэрэгжүүлнэ гэж яриад байна. Хэрэв уулзваруудыг дээрх байдлаар янзалчих юм бол Улаанбаатар хот түгжрэлээсээ амархан сална.
Хоёр эгнээтэй уулзвар байлаа гэхэд ногоон гэрэл нэг удаа асахад 10 автомашин нэвтэрдэг. Тэгвэл дөрвөн эгнээ болгочихвол 20 автомашин гарна. Би яагаад үүнийг мэдэж байна вэ гэвэл 1980-аад оноос Улаанбаатар хотын төв замаар зорчсон автобусны жолооч хүн. Өдий насны амьдралын туршлага надад байна. Түгжрэлийн асуудлыг шийдэхэд ойрхон шүү дээ” гэж хэллээ.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сан�##� нэг байна. Хахаад байгаа газар, түгжрээд байгаа хэдхэн тооны уулзваруудаа л янз�##�чихв�##� болчихоор санагдаад байгаа юм даа. Том том юм яриад байдаг хүмүүс их мөнгө төсөвлөж цавчаа хийхээ л хардаг биз.
ТҮГЖРЭЛИЙН САЙД УУРЛАНА ШҮҮ ЭРХЭМ САЙДЫГ ИЙНХҮҮ АЖИЛГҮЙ БОЛГОЖ ЗАМЫН ЦАГДАА БОЛГОХ ГЭЭ ЮУ? БОЛЬ ХӨӨШ МАНАЙ МУУ САЙД ХЭРЭГТЭЙ ХЭРЭГГҮЙ ЮМ ХУЦААД СУУЖИЙГЭЭ
тэгэд хэлээрэй
Зам өргөн болгох газар нь хаана бна.. гэрлэн дохиогоо хугацааг гь тохируул�##� даа. Нэг уулзвар дээр удаан асаад хойноосоо өөөн түгжрээ үүсгэцэн. Нөгөө уулзвар нь түгжээгүй
Жолоо баригч хүн бүр тархины түгжээсээ тайлсан цагт түгжрэл аяндаа шийдэгдэнэ.Мөн замын татварыг өндөр болгож байж энэ асуудлаас с�##�гадгийг олон орны жишээ харуулдаг. Хот дотроо машин хөлөглөдгөө болцгоож явган эсвэл дугуй унацгаая.Холын замд машинаа унаж болох шүү дээ
Tegeed ovol yahuu hureltsehku avtusanda chihteltseed yavhuu
Хотын захиргаа Сан�##�ыг нь хүлээж авна уу
түгжрэлийн сайд жирийн иргэнээс санаа авч хэрэгжүүлнэ бгаа хэдэн тэрбум бодоод л сууж бга даа