Нийгэм мэдээ

264 мянган малаа алдсан Сүхбаатар, Хэнтийн малчдад албан хаагчид цалингаасаа хандивлалаа

Энэ оны тавдугаар сарын 19, 20-ны өдөр Хэнтий, Сүхбаатар аймгийн нийт нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, салхины хурд 18-30 метр секунд хүрч ширүүсэж, цаг агаарын аюулт үзэгдэл бол малчид сэтгэл санаа, эд материалын ихээхэн хохирол амсаад байна.

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас урьдчилсан байдлаар Хэнтий аймгийн 15, Сүхбаатар аймгийн бүх сумдын цахилгаан, эрчим хүч тасарч, үүрэн телефоны төхөөрөмжүүд гэмтэж, 93 гэр, 14 барилга байгууламж, 34 орон сууц, барилга байгууламжийн дээвэр, 81 хашаа, 120,6 мянган мал, 21 өндөр хүчдэлийн шон унаж, 30 автомашины цонх хагарч Түмэнцогт сумын холбооны цамхаг нурж дахин ашиглах боломжгүй болоод байна.

Энэхүү байгалийн гамшигт үзэгдлээр Хэнтий аймгийн хэмжээнд 107,680 толгой, Сүхбаатар аймгийн хэмжээнд 156,741 толгой нийт 264,4 мянган мал хорогдсон байна.

  • Иймээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны албан хаагчид аюулд нэрвэгдсэн малчид, ард иргэдэд үзүүлж буй хандивын үйл ажиллагаанд нэгдэж, нэг өдрийн цалингаа хандивлажээ.
  • Мал эмнэлгийн ерөнхий газраас байгалийн онц гамшигт үзэгдэл болсон Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн Мал эмнэлгийн газартай яаралтай цахим хурал зохион байгуулж, цасан болон шороон шуурганы улмаас зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг цуглуулж устгах арга хэмжээнд нэн шаардлагатай байгаа асуудлыг судлан нэг удаагийн халдвар хамгааллын хувцас, халдваргүйтгэлийн суперкилл, хайкоп бодис, ариутгалын спирт /денатурат/ зэрэг нийт 17.8 сая төгрөгийн бодис хэрэглэгдэхүүн хуваарилан хүргүүлж, зэрэгцээ аймаг, сумдад ажиллах шатахуун, томилолтын 20 гаруй сая нийт 40.0 орчим сая төгрөгийн яаралтай санхүүжилт олгож дэмжлэг үзүүлжээ.
  •  ХХААХҮ-ийн сайдын 2023 оны 01 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хангах ажлыг орон даяар зохион байгуулан ажиллаж байна.
  • Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Эрчим хүчний яам, Онцгой байдлын ерөнхий газар, Цаг уур орчны шинжилгээний газрын төлөөлөл оролцсон шуурхай хурлыг зохион байгуулж, дараах арга хэмжээг авч хэрэгжүүллээ.

Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт болсон цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэдэд Улсын нөөцөөс гэр, Хэнтий, Сүхбаатар аймгуудад шатахууны дэмжлэг болон халдвар хамгааллын хувцас хэрэглэл, хүнсний багц олгохоор боллоо. Шийдвэрийн дагуу Улсын нөөцөөс дээрх бараа, материалыг хүргэх ажлыг зохион байгуулж байна.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЯАНАА ЯАНА ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН ТӨРИЙН ХАРГАЙГААР ИЙМ ЮМ БОЛЛОО ХАЯНГААГИЙН БОЛОРЧУЛУУН САЙД БОЛСНООС ХОЙШ ЭНЭ САЛБАР ЖИНХЭНЭ СҮЙРЧ БАЙНАШТ.ЭНЭ САЙДААСАА ЭЕЛДГЭЭР САЛЖ ЭНЭ САЛБАРАА АВЧ ҮЛДЭЕЭЭ ҮХСЭН АЦНЫХ НЬ ЭЭМЭГ ВЭ?ЭЭМЭГ ЗҮҮХЭЭР МАЛ ҮХЭХЭЭН БОЛИХ УУ? НЭГМӨСӨН АЛТ МӨНГӨН ЭЭМЭГ ЗҮҮЛГЭЧИХЭЭЧ ЯМАР ЯЛГААТАЙ ЮМ СДА ГЭЖ БОДЛОГО БУРУУ БАЙНАА.МАЛЧИД Ч ГЭСЭН ТА НАРТ ИХ УЧИР БАЙГАА ШҮҮ НАМАРЖИН АРХИДАЖ АЙЛЫН АВГАЙГИЙН МЭЭМ БӨГС АЛ ГУРВЫГ ЭЗЭГНЭНХЭН ХЭВТЭЖ БАЙГААД ГЭНЭТ ДАВХИЖ ОЧООД ИДШЭЭ ИДЭЭД АВГАЙГАА БАВААД ИДЭЭД ХЭВТЭХЭЭР ИНГЭЖ БАЙГААШТ ИРЭХ ЖИЛ БИТГИЙ ИНГЭЭРЭЙ

Зочин
Зочин

Баруун зарим аймгийн малчдын малын хашаа хороо нь саравч дээвэртэй бүүр зарим нь түүн рүүгээ орох хаалгатай байхыг харлаа. Задгай тал нутгийн малчид тийм саравчтай хашаа барьж болдоггүймүү

Зочин
Зочин

эгүүрийнхэн үгийг таслаж бүдүүлэгтдэгээ болимоороо. хэддүгээр зуунд амьдраад байгаан бэ. Бусад сайтууд ингэж бүдүүлгээр хүний үгийг дураараа таслаад байдаггүйг харж сур

Холбоотой мэдээ

Back to top button