Н.Мандуул үе, үеийн ШӨХТГ-ын дарга нарын жишгээр "попорч", үүсгэсэн имижээ унагах вий

Тавдугаар сарын 23-ны өдөр тушаал албажин гарснаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар Н.Мандуул томилогдлоо. Тэр ажилдаа ороод нэг хонож байна.
Томилогдсон дороо тэр өөрийн нүүр хуудастаа "ШӨХТГ дараах сувгуудаар иргэдээс мэдээлэл хүлээн авч байна" хэмээн бичиж, нийтэлсэн нь үе үеийн дарга нарынх нь популист имиж "үнэртэх" мэт болов.
ШӨХТГ-ын даргаар О.Магнай ажиллаж байх үед сошиал ч төдийлөн хөгжөөгүй байв. Тэр энэ цагт дарга хийсэн бол зай завсаргүй постлогч байх байсан гэмээр. Өдгөө БОАЖ-ын сайд болсон Б.Бат-Эрдэнэ ШӨХТГ-ын дарга байхдаа "Гала" хамтлагийн Ч.Уранхолбоогийн хамт ТҮЦ-т шалгалт хийн манаргаж, сошиалдаа байнга улаан анхаарлын тэмдэгтэй пост оруулдаг байв.
О.Магнайгаас хойш популист имиж тогтсон газар бол ШӨХТГ. ААН-үүдийг торгох тохиолдол гардаг, иргэдэд "Юмны үнэ хөөргөдсөн тэр компанид тэгж хариуцлага тооцлоо" хэмээн мэдээлдгээрээ ч "поп"-рох шаардлага өөрөө үүсдэг гэлтэй.
Харин Н.Мандуул өдгөө Хөгжлийн банкийг босгож ирсэн хэмээх дүр зургийн өмнө зогсож байна. Болгар, АНУ-д боловсрол эзэмшээд, уул уурхайн томоохон компаниудад санхүүгийн чиглэлээр ажилласан, дээр нь залуу үеийн үзэл санаа шингэсэн Н.Мандуулаас хуучин популизмыг л хүлээгээгүй.
Сүүлийн үед тэрбээр сошиалд ихээхэн идэвхжиж, нийгэмд нөлөө бүхий хүмүүсийн пост дор сэтгэгдэл бичих нь ихэссэн. ШӨХТГ-ын дарга болонгуутаа тийн бичсэн нь энэ утгаар ихээхэн анхаарал татсан. Нийгэмд үүсгэсэн имиж, Хөгжлийн банканд ажилласан байдлаа өндөрт өргөөсэй. Үе, үеийн ШӨХТГ-ын дарга нар шиг шиг баг асуудлыг дэвэргэгч, өөрөө жүжээч битгий болоосой гэсэн хүлээлт байна.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭНЭ ХҮНИЙ ГАРАЛ ҮҮСЛИЙН ГЭРЧИЛГЭЭГ СУДЛАХСАН ХЭНИЙ ХҮН БЭ? ЯМАР ЗОРИЛГО АГУУЛЖ ЭНЭ АЛБАН ТУШААЛЫГ ОНИЛОВ ЮУНД ХОББИТОЙ ЮМ БОЛ АРХИ ХҮҮХЭН ХОЁРООС БУЦАХГҮЙ НЬ ОЙЛГОМЖТОЙ ЗА ЗА ОДОО ӨНГӨРСӨӨН БЫСДА ГЭЖ ЧААЧЛАА ЭНЭ СУУДАЛД
.amjilt.
Нэгээс шүүрдэгдээд нөгөөд нь ялгаагүй шалгалтгүй очихоор ямар хэрэг байхав дээ. Монголд өөр хүн байхгүй юмуу