Өвдөлт мэдэрдэггүй Жо Камероны өвөрмөц генийг эрдэмтэд судалж байна

Их Британид оршин суудаг нэгэн эмэгтэй генийн мэдээлэл нь өөрчлөгдөж, мутацид орсны улмаас өвчин мэдрэхээ больсон байна. Лондонгийн их сургуулийн коллежийн эрдэмтэд өвчин мэдрэхээ больсон 75 настай Жо Камероныг ямар учраас энэхүү мэдрэмжээ алдсаныг судалжээ. Камерон мэс засалд орсны дараа эдгэрэх явцдаа ямар нэгэн өвчин намдаагч хэрэглэх шаардлагагүй байсан тул өвчин мэдрэхгүй байгаа гэдгийг нь эмч нар ажигласан байна.
Тэрээр арьс нь түлэгдэж байгаа гэдгээ шарсан мах үнэртсэн үед л мэддэг. Мөн гараа зууханд зөндөө түлдэг ч ямар ч өвдөлт мэдэрдэггүй хэмээсэн байна. Өвдөлт мэдэрдэггүй учраас Камеронд айж, сандрах сэтгэл хөдлөл хүртэл төрөхөө больжээ. Лондонгийн их сургуулийн коллежийн эрдэмтэд түүнийг судалсны үр дүнд FAAH-OUT генийн маш ховор төрлийн мутацитай гэдгийг илрүүлсэн юм.
Тус коллежийн профессор Жеймс Кокс “Молекулын түвшинд юу болж байгааг судалснаар биологийн бүтцэд ямар механизмаар өвчин мэдрэхээ больдгийг мэднэ. Ингэснээр ирээдүйд өвчтөнүүдэд маш их тус болох эм бүтээх боломжтой” хэмээжээ.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хамгийн түрүүнд цэргийн зориул�##�таар л ашиглах байх,