Нийгэм мэдээ
Олон улсын унадаг дугуйн тэмцээн Хөхнуурт болно

Олон улсын унадаг дугуйн тэмцээн Хөхнуурт болно.
Хөхнуурын олон улсын унадаг дугуйн 22 дахь удаагийн тэмцээн долоодугаар сарын 8-нд нээлтээ хийнэ гэж зохион байгуулах комисс мэдээлсэн байна.
Энэ удаагийн тэмцээн Шинин хотод эхэлж, долоодугаар сарын 9-16-ны өдрүүдэд тэмцээн үргэлжилж, Хайши жөүгийн Улаан сяньд хаалтын ёслолоо хийх аж.
Найман үе шаттай тус тэмцээнд Шинин Хайдүн хотоос гадна, Хайнань, Хайбэй, Хайшиг дайран өнгөрч, нийт 1344 километр замыг туулах юм байна. Тэмцээнд дөрвөн тивийн 22 баг, 154 тамирчин оролцоно.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.