Нийгэм мэдээ

Дөрвөн настнууд шувууд хооллож, томчуудыг хог хаяхгүй байхыг уриаллаа

Увс нуурын ай савын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Увс аймгийн Улаангомын 10 дугаар цэцэрлэгийн хамт олон хоёр дахь жилдээ “Увс нуур” аяллыг зохион байгуулж байна.

Аялалд дөрвөн настай ахлах бүлгийн 22 хүүхэд хамрагдаж, томчуудыг Увс нуурт хог хаяхгүй байх, байгальдаа ээлтэй аялахыг уриаллаа. Мөн шувуудыг шар будаа, махаар хооллож, экологи, танин мэдэхүйн мэдлэг авлаа.

Аяллын үеэр хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид Увс нуурын дархан цаазат газар, Увс нуурын шувууд болон хэрхэн байгальд ээлтэй аялах талаар мэдээлэл өгч, “Увс нуурын шувууд” гарын авлага танилцуулга өгөв.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 26, 2023 19:03

How sweet it is

Холбоотой мэдээ

Back to top button