Нийгэм мэдээ

Унаач хүүхдийг даатгалгүй, хамгаалалтгүй уралдуулж, улмаар гэмтээсэн уяачийг шийтгэлээ

Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын иргэн "Ц” нь энэ оны хоёрдугаар сарын 25-ны өдөр өөрийн их насны морийг 12 настай хүүхдээр унуулах явцад тухайн хүүхэд биедээ хүнд гэмтэл авсан гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч "Ц” нь

  • Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-д заасан "....уралдаанч хүүхэд нь ....морины сунгаа бэлтгэлийн үеийг хамруулсан нэг жилийн ослын даатгалд хамруулсан байна”
  •  Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрмийн 2.5.3-д заасан "...тусгай зориулалтын хамгаалалтын малгай, цээживч, өвдөг, тохойн хамгаалалт” зэргээр хангасан байх заалтыг тус тус биелүүлээгүй.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 142 дугаар зүйлд заасан насанд хүрээгүй хүнээр хөдөлмөр эрхлүүлэх заалтыг зөрчиж хурдан морь унуулж, бусдын эрүүл мэндэд болгоомжгүй хүнд гэмтэл учруулсан гэх үйлдэлд "Ц”-г гэм буруутайд тооцож, түүний хурдан морь уях эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, зургаан сар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэв.

Түүнчлэн хохирогч хүнд гэмтэл авч эмнэлгийн байгууллагаар эмчлүүлсэн зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлсөн 14 сая төгрөгийг шүүгдэгчээр Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч "Ц”-д холбогдох хэргийн үйл баримтаас үзэхэд бага насны хүүхдээр хурдан морь унуулахад тавигдах стандарт, хууль дүрмийн заалтыг нийт уяачид ягштал биелүүлж байх, хүүхдийг эрхийг хамгаалах ажлыг нэн түрүүнд тавих, энэ талаар Хүүхдийн төлөө байгууллагууд нь хяналт хангалтгүй тавьдаг зэргээс шалтгаалж уг гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна гэж шүүх дүгнэж уг хэргийг шийдвэрлэснийг мэдээллээ. 

Эх сурвалж: Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button