Нийгэм мэдээ
ИНЕГ хүүхдийн төрсөн өдөр 1, өвдсөн үед 5 хоногийн цалинтай чөлөө олгохоор болжээ

Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын А/159 дүгээр тушаалын дагуу Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа салбар, нэгжийн ажилтнууд хүүхдийн төрсөн өдрөөр болон өвдсөн тохиолдолд цалинтай чөлөө авах боломжтой болжээ.

Тодруулбал, хүүхдийн эрхийг хамгаалах, үл хайхрах байдалд оруулж болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх, учирч болзошгүй хор хөнөөл, сөрөг үр дагаврыг багасгах, арилгах зорилгоор ажилтны 0-16 хүртэл насны хүүхдийн төрсөн өдрөөр холбогдох баримт бичгийг үндэслэн 1 өдрийн, өвчилсөн тохиолдолд эмнэлгийн магадлагааг үндэслэн 5 хүртэлх өдрийн цалинтай чөлөөг тус тус олгохоор шийдвэрлэжээ.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.