Нийгэм мэдээ

Монгол улсад тамхины улмаас жил бүр 4300 хүн нас барж байна

Өнөөдөр дэлхий нийтээрээ Дэлхийн тамхигүй өдрийг “Бидэнд тамхи биш, хүнс хэрэгтэй” уриан дор дэлхий нийтээрээ тэмдэглэж байна.

  • Тамхи бол хэрэглэгчдийнхээ 50%-ийг үхэлд хүргэдэг хууль ёсны бүтээгдэхүүн.
  • Тамхины иш задрахад хүнд металл, хорт бодисууд ялгарч хөрс, усыг бохирдож эхэлнэ.
  • Тамхи тариалалтад зориулж жил бүр 200 000 га талбайг сүйтгэн 600 сая модыг тайрч, 22 тэрбум литр ус зарцуулдаг.

Тамхины тариалалт нь бидний эрүүл мэнд, тариаланчдын эрүүл мэнд, дэлхийн хүн амын эрүүл мэнд, байгал орчинд хор хөнөөл ихэээхэн хохирол учруулдаг бөгөөд тамхины үйлдвэрлэл тамхины тариалалтыг зогсооход саад учруулж, дэлхийн хүнсний хямралд хүчтэй нөлөөлж байна. Хамгийн эхний жишээ нь эмзэг бүлгийн хүн амын ундны усны нөөцийг барагдуулж байна.

Монгол улсад жил бүр 4300 орчим хүн тамхины улмаас нас бардаг бөгөөд тамхины хэрэглээнээс болж амь насаа алдсан хүмүүсийн 72% нь 70 наснаас өмнө тохиолдож болох нас баралтын 17%-ийг эзэлж байна.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Утаагаар байхоо

Холбоотой мэдээ

Back to top button