Нийгэм мэдээ
Албаны машинуудад төрийн өмч болохыг илтгэх тэмдэг байршуулна

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шилэн ажиллагаа”-ны хүрээнд Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албатай дараах чиглэлээр хамтран ажиллажээ.
- Төрийн байгууллагын тээврийн хэрэгсэлд төрийн өмч хөрөнгө болохыг илтгэх тэмдэг, тэмдэглэглээг байршуулах
- Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний дагуу барилга, дэд бүтэц, хот тохижилтын бүтээн байгуулалтын ажлын талаарх мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй болгох
- Бизнесийн ёс зүйтэй шударга өрсөлдөх орчинг бүрдүүлэх,
- Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг ил болгох чиглэлээр холбогдох салбар, байгууллагуудтай уулзах, зөвлөмж хүргүүлэх зэргээр хамтран ажиллажээ.

Түүнчлэн АТГ энэ сарын 22-26-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 107 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ. Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 62.6 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд төрийн албан хаагчийн үйл ажиллагаа, тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдол давамгайлж байв.
Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 253 дуудлага хүлээн авчээ.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тусгай тэмдэг хэрэггүй АТГ-ынхаан. Төрийн байгууллагын болон төрийн өмчтэй бүх �##�бан байгууллагын бүх автомашин болон бусад тээврийн хэрэгслийн улсын дугаарын дэвсгэрийг нь хар дугаар болон үсгийг нь цагаан өнгөөр бичих хэрэгтэй. Ингэж байж цэгцэнд орноо.
Тэмдэг тавиад л байсан биз дээ. Хуучин УБЗ гэж ялгадаг байсан шиг эсвэл гаднын улсууд шиг дугаарын өнгөөрөө ялгах хэрэгтэй
Хэдэн жил хоосон амлаж байна вэ. Хөдөөгүүр найр наадамаар дандаа �##�баны машин унасан дарга нар зугаацаж явдаг.
Одоо байгаа серийн дугаарын ард нэг үсэг нэмээд л зарлахад бүх хүмүүс мэддэг болно төрийн машиныг дарга нарын авгайчууд болон согтуу хөлчүү төрийн хаагчид зугаа цэнгэлдээ унах нь багасаж төрд хэмнэлт гарна
Номерын компаниуд ажилтай болох нь.... Мэргэн санаа олчих юм аа
Зөв байхаа орон нутгийн бүх байгууллагын дарга нар ЗГ-ын шийдвэрийг огт хэрэгжүүлэхгүй бүгд л суудлын 1-2 машиныг өдөр шөнөгүй 24 цагаар унаж байгаа ш�##�гаад үзсэн ч болно.1-2 жолооч зөвхөн даргад үйлчилнэ байгууллагад ямар ч ажилгүй зөвхөн даргын хувийн үйлчлэгч нар болсон төсвийн мөнгө уйлахгүй.
zuv shvv bas turiin alban haagchiin mashind temdeg tavhaas gadna dugaariin suuriig nogoon yumuu shar unguur temdegleh heregtei bvheld ni budaad haanaas harsanch tanigdahaar hiih heregtei hurdan hiij taviaraa odoo amralt zugaalga ehelsen ene ved turiin nashin aimag sum damjaad l aylaad bas boloogvi hoinoo baahan yaagii hvvhenvd suulgasan bayrhaad l yavj bdag shvv