Нийгэм мэдээ

Танилц: Өнөөдөр зам хаах болон автобус үйлчлэх чиглэлүүд

Хүүхдиийн баяраар дараах чиглэлд 08:00-20:00 цаг хүртэл зам хааж, хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулах юм.

Тодруулбал,

  • Монголын Хүүхдийн ордны уулзвараас Шангри-ла төв хүртэл (Гэндэнгийн гудамж)
  • Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн уулзвараас Централ тауэрийн урд уулзвар хүртэл (Их сургуулийн гудамж)
  • Чингис хаан музейн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэл (Чингисийн гудамж)
  • Ус, цаг уурын хүрээлэнгээс Төрийн ордны баруун талын уулзвар хүртэл (Жуулчдын гудамж)
  • “Галлериа” худалдааны төвөөс Спортын төв ордон хүртэл (Амарын гудамж).

-Замууд 20.00 цагт нээгдэж, дөрвөн зогсоолоос долоон чиглэлд автобус үйлчилнэ-

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр нийтийн тээврийн үйлчилгээнд хуваарийн дагуу 738 тээврийн хэрэгсэл үйлчилгээ үзүүлнэ.

Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах "Монгол хүүхдүүд 2023" арга хэмжээ дуусаад 21:30 цагт дөрвөн зогсоолоос долоон чиглэлд долоон автобус үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөжээ.

Үүнд:

  1. Цэцэг төв-Хайлааст
  2. Цэцэг төв-Дүүхээ дэлгүүр
  3. МУБИС /хойд/-Ханын материал
  4. Ард кино театр-Орбит
  5. Ард кино театр-Нисэх
  6. Сүхбаатарын талбай-Улаанхуаран
  7. Сүхбаатарын талбай-Шархад

Энэ өдөр хүүхэд хамгааллын баг найман байршилд ажиллаж, хүүхдийг төөрөх, алга болох, болзошгүй эрсдэлт өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эхийн утасны дугаар тэмдэглэх хэсэг бүхий AR санамжтай, үйл ажиллагааны хөтөлбөр QR кодтой бугуйвчийг тараана. Түүнчлэн явуулын автобус байршуулж, төөрсөн хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгнө.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button