НИЙГЭМНийгэм мэдээ
ЦЕГ: 5 настай хүүгээ зодсон эцгийг цагдан хорих хүсэлтийг прокурорт хүргүүллээ

Таван настай хүү ээжийн хамтаар хойд эцэгтээ зодуулсан хэрэг өнгөрсөн сарын 31-ний өдөр 23.30 цаг орчимд гарсан билээ. Тодруулбал, 29 настай эрэгтэй нь таван настай хүүг хоёр сартай жирэмсэн эхнэр болон 70 настай эцгийн хамт зодож, хүчирхийлэл үйлдсэн юм.
Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас албан тайлбар өглөө. Тодруулбал, "ЦЕГ-аас гомдол мэдээллийн дагуу эрүүлжүүлэхэд саатуулсан. Хохирогч ээж, хүү хоёрыг хамгаалах байранд авах хүсэлтээ цагдаагийн байгууллагаас тавьсан. Мөн тухайн хохирогчдын гэмтлийн зэргийг тогтоохоор шүүх шинжилгээний шинжээч томилж, цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна" хэмээлээ.
Үргэлжлүүлэн "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу цагдан хорих үндэслэл бүхий бичгийг цагдаагийн байгууллагаас прокурорын газарт хүргүүлсэн. Хохирогчдод цагдаагийн байгууллагаас биечилсэн хамгаалалт тавьж ажиллаж байгаа" гэх тайлбарыг өгсөн юм.
А.ДАВАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
70 huniig hen hamgaalah veeee
ядаж байхад жирэмсэн
Хүнтэй суух яасан дуртай юм бэ дээ. Хэнтэй ч суухгүй ахиж хүүхэд төрүүлэхгүй өөрийг энэ хүүтэйгээ хамт хорвоог туулах хэрэгтэы шүү дээ. Тэр муу 70 настай өвгөнийг хамга�##��##�т авах шаардлагагүй гэж үзсэн үү. Үхсэнч �##�уулсан ямарч гарзгүй гэж үзэжээ дээ �######�уул.