Канад улс тамхины ширхэг бүрд анхааруулсан бичиг тавина

Канад улс тамхины ширхэг бүрд эрүүл мэндэд үзүүлэх хор уршгийн талаар бичиж анхааруулахаар болсон талаар Эрүүл мэндийн яам нь мэдэгджээ. Лхагва гарагт /2023.05.31/ Канадын эрүүл мэндийн яам хууль батлагдсанаар эрүүл мэндэд үзүүлэх хор уршгийг хэрэглэгчид байнга харах болно гэсэн байна.
Наймдугаар сарын 1-нээс эхлэн тамхины ширхэг бүр дээр “Тамхи хорт хавдар үүсгэдэг”, “Соролт бүр хортой” гэх өгүүлбэрүүд хэвлэгдэх аж. Канад 2035 он гэхэд тамхи хэрэглэдэг хүмүүсийн тоог нийт хүн амын таван хувиас бага хэмжээнд хүргэх зорилготой. Тус улсын Сэтгэцийн эрүүл мэнд, донтолтын өвчнийг хариуцсан сайд Каролин Беннет тамхины хэрэглээнээс болж 48 мянган канад иргэд жил бүр нас бардаг хэмээжээ.

Тэрбээр нэмж хэлэхдээ “Бид тамхины ширхэг тус бүр дээр эрүүл мэндийн анхааруулга бүхий шошго наасан анхны улс болох арга хэмжээ авч байна” гэсэн юм.
Харин тамхины хайрцаг дээр АНУ хамгийн анх анхааруулга хэвлэж эхэлжээ. Тамхины хайрцаг дээр эрүүл мэндийн сэрэмжлүүлэг хэвлэх нь тамхины хэрэглээг бууруулдаг болохыг эрдэмтэд судалгаагаар тогтоосон байна. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн гаргасан статистикаас харвал 1960-аад онд насанд хүрсэн Америкчуудын 42 хувь тамхи хэрэглэдэг байсан бол 2021 онд 11 хувь болж буурсан юм.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
manaih buur arhi tamhiandaa jivchihsen shde uuniig haraasai deer bgaa humuus
хар төмхичин баагийнууд