Нийгэм мэдээ

Хээр хоносон 1.6 настай охиныг эгчийнх нь хамт хамгаалах байранд авлаа

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн нутаг Даланзадгад сумын төвөөс урд зүгт 20 км зайтай орших Дундцагаан гэх газраас 2023 оны 05 сарын 30-ны өдрийн 19.00 цагийн үед 1 ой 6 сартай охин хөдөө гэрээсээ гарч алга болсон.

Цагдаагийн байгууллагаас Онцгой байдлын байгууллагатай хамтран эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж, тавдугаар сарын 31-ний өглөө 09 цаг 40 минутад алга болсон охиныг эсэн мэнд олж тогтоосон.

Алга болсон охины ээж нь архины хамааралтай тул охиныг Өмнөговь аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн түр хамгаалах байранд хамгаалалтад авахаар болсон.

Тэгвэл тухайн эмэгтэй 4 болон 1,6 насны хоёр хүүхдийг нь хамгаалах байранд авч, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхэд нь шалгалтын ажиллагаа явуулж байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Unshigch
Unshigch
2023-06-02 21:37

Tugsguliin heseg er oilgogdohgui yum

Холбоотой мэдээ

Back to top button