НИЙГЭМНийгэм мэдээ

Хүүхдийн баяраар байгууллага сурталчилж, зэвсэгтэй зогсох үзэмж

Хүүхдийн баярыг манай улс өчигдөр улсын хэмжээнд нүсэр тэмдэглэн өнгөрүүллээ. Улаанбаатар хотын өнцөг булан бүрд баяраа тэмдэглэн өнгөрүүлсэн эл өдөр буу шийдэм бүхий цэргүүд хотын төвд зогссон юм.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр бол нэг төрлийн энхтайвны бэлгэдэл. Гэтэл уг өдөр зэвсэгтэй цэргүүд зогсож байсан нь олны нүдийг хужирлах ч цаг үеэ олоогүй сонголт байв.

Албаны эх сурвалжаас тодруулахад Дотоодын цэргийн 805, 810 дугаар анги байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчилсан гэх. Ингэхдээ төрөл бүрийн бууг үзүүлэн болгон тавьж, ийм байдлаар хүүхдүүдийг хамгаалж байгаа гэх зураглалыг харуулж буй.

Гадаадын улс оронд ийм зураглалыг арван жилийн хүүхдүүдэд харуулдаг, мөн сурталчилдаг. Гэхдээ тэдний эрхийг хамгаалах өдөр зэвсэглэж, тухайн үйл ажиллагааг хийдэггүй. Учир нь тэд эх оронч үзлийг төлөвшүүлж, ямар ч нөхцөлд хүүхдүүдийг хамгаалдаг гэдгийг мэдрүүлэхийн тулд хүчний байгууллагууд тусгай өдөрлөг зохиодог. Гэвч тэр өдөр нь хүүхдийн эрхийг хамгаалах өдөр биш.

Хүүхдүүд буу, зэвсгийг сонирхдог байж болох ч дахин сануулахад энхтайвны бэлгэдэл болсон өдөр төдийлөн оновчтой үйл ажиллагаа биш юм.

А.ДАВАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-06-02 17:41

Монгод шоу ...

Зочин
Зочин
2023-06-02 19:10

Өөрсдийгээ "хүчнийхэн"(хүчирхийлэгч) гэж нэрэлсэн тэнэг юмнууд л мангартсым бна л даа !

хүннү
хүннү
2023-06-03 00:44

Энэ хүчнийхэн ч юу болж байнаа? Зарим нь анги с�##�бартаа, сүй тавьж гэрлэлтэй тэмдэглэж байдаг? зарим нь зэр зэвсэг агсаж нялх хүүхдүүдэд сүрийг үзүүлж байдаг? Энэ болохгүй ээ. Үнэхээр л энэ зэр зэвсгийн хүчээр хүүхэд хамга�##�даг юм бол яагаад бяцхан хүүхдүүд хойд эцэг нэртэй араатнуудын гарт эрэмдэг зэрэмдэг болж азгүй нь амиа �##�даж байгаа юм? Хэн ийм хөгийн шоу зохион байгуулаад байнаа? Цэрэг, цагдаагаар шоудаж болохгүй. Тэдний үүрэг, чиглэл ту�####�а, шоучид биш.

Мөнгөнцэцэг
Мөнгөнцэцэг
2023-06-03 07:03

Энэ арай биш шүү.
Бодит байд�##� гэхэд арай дэндэнэ ээ.
Дуундаа л гэхэд, зураг зурахдаа бууны оронд цэцэг тагтаа бариулж зураг зурлаа гэж байдаг юм. Хүүхдийн эрхийг хамга�##�ах өдөр
Цэргийн анги сурт�##�чилгаа таниулга хийгээд байхдаа яадаг юм. Цэргийн баярын арга хэмжээн дээрээ үйл ажиллагааг зохион байгуулах юм бол юм хэлэхгүй ээ.
Цаг үеэ зөв сонго.

Зочин
Зочин
2023-06-03 10:53

Teneg

Hunnu
Hunnu
2023-06-03 14:47

Neg tiim oros mayagiin imperialist zangiin duuraisan, gajig

Төлөөс
Төлөөс
2023-06-03 19:30

Эргүү м�##�нууд вэ цагаа олж л дэ

Зочин
Зочин
2023-06-04 14:15

Саранд очиж хуц.бүх юмыг болохгүй өнцөгөөс бүү харж бай.хүүхдүүд зэвсэг техниктэй сайн танилцаг багаасаа.

Холбоотой мэдээ

Back to top button