НИЙГЭМНийгэм мэдээ

Нийслэлийн ИТХ 600 хүндэт тэмдгийг 21.9 саяар хийлгэнэ

Нийслэлийн ИТХ-аас 600-н ширхэг хүндэт тэмдэг хийлгүүлэхээр 21 сая 900 мянган төгрөгийн тендер зарлажээ. Нэгийн үнийг тооцож үзвэл 36500 төгрөг болж байгаа бөгөөд орлогын эх үүсвэрийг орон нутгийн төсвөөс гаргах аж.  

Тус тендерийг энэ сарын 29-нд зарласан бөгөөд матералыг зургаан сарын 06-ны өдрийн 09.00 цаг хүртэл хүлээн авах юм байна. Тендерийн баримт бичгийг Нийслэлийн ИТХ-ын нарийн бичиг, ажлын албаны дарга Б.Батбямба баталсан бөгөөд ийнхүү зураглажээ.

Хүндэт тэмдэг нь лент болон их бие гэсэн хоёр хэсгээс бүрдсэн алтан шаргал өнгөтэй байх шаардлагатай. Мөн үндсэн материалыг нь цайрын хайлшаар хийх юм байна. 

Тус тэмдгийг нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжил дэвшилтэд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэн, аж ахуйн нэгжид олгодог ажээ. 

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй Энд дарж танилцана уу.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button