НИЙГЭМНийгэм мэдээ

Таван настай хүүгээ зодсон гэх этгээд өмнө нь ял эдэлж байжээ

Таван настай хүү ээжийн хамтаар хойд эцэгтээ зодуулсан хэрэг өнгөрсөн сарын 31-ний өдөр 23.30 цаг орчимд гарсан билээ. Тодруулбал, 29 настай эрэгтэй нь таван настай хүүг хоёр сартай жирэмсэн эхнэр болон 70 настай эцгийн хамт зодож, хүчирхийлэл үйлдсэн гэгддэг.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас албан тайлбар өгөхдөө "ЦЕГ-аас гомдол мэдээллийн дагуу эрүүлжүүлэхэд саатуулсан. Хохирогчдыг хамгаалах байранд авах хүсэлтээ цагдаагийн байгууллагаас тавьсан. Мөн тухайн хохирогчдын гэмтлийн зэргийг тогтоохоор шүүх шинжилгээний шинжээч томилж, цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна" хэмээлээ.

Мөн "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу цагдан хорих үндэслэл бүхий бичгийг цагдаагийн байгууллагаас прокурорын газарт хүргүүлсэн. Хохирогчдод цагдаагийн байгууллагаас биечилсэн хамгаалалт тавьж ажиллаж байгаа" гэх тайлбарыг өгсөн юм.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр таван настай хүүгийн ээж тухайн залуутай хамтран амьдраад дөрвөн сар болсон ажээ. Хэрэг гарсан гэх өнгөрсөн сарын 31-ний өдөр гэр бүлийн маргаан гарснаар тухайн хэрэг үйлдэгдсэн гэх.

Түүнчлэн хохирогчдын биед халдсан этгээд өмнө нь ял эдэлж байсан гэх бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан ажээ. Өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн ч ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад хандаагүй аж.

Албаны эх сурвалжаас тодруулснаар хохирогчид дунд 70 настай эр байхгүй ажээ. Зөвхөн таван настай хүү болон түүний ээж байсан гэх. Мөн аав нь хүүгийхээ эсрэг мэдүүлэг өгдөггүй тул хамгаалалтад авах шаардлагагүй ажээ.

Өмнө нь дурдсанчлан шүүх шинжилгээний байгууллагаас шинжээч томилж, гэмтлийн зэргийг нь тогтоохоор ажиллаж байгаа билээ. Улмаар шинжилгээний хариу гарсны дараагаар бусдыг гэмтээсэн этгээдэд ямар хариуцлага тооцох нь тодорхой болох ажээ.

А.ДАВАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2023-06-03 09:26

Төрсөн эцэг нь бсан гсн гээ биз дээ.Эцэг нь юм болохоор үрийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй гээд нуугдсан юм бгаа биз.Тэгэхгүй бол хэрэг нь хүндрэнэ шүү дээ.Үрийн санаа ууланд эцгийн санаа үрд гэдэг

иргэн
иргэн
2023-06-03 12:12

Бага насны хүүхдээ барьж зоддог гажиг үйлдэл их дэлгэрчээ. Монголчуудын дунд,яасан ч ухаан санаа, ухамсар сэтгэц нь буруу ажилладаг гаж донтон хүмүүс их бий болоод бгаа юм бишүү. Хойд урд хүүхдээ зодож суухаар өөрийгээ боловсруулж суумаар юм бишүү, хогоо цэвэрлээд, хошногоо сайн арчиж цэвэрлээд,мулгуу тархиа зөв ажилуулж баймаарсан даа.

иргэн
иргэн
2023-06-03 12:14

Тэнэг үүд их олширсоор

Холбоотой мэдээ

Back to top button