Нийгэм мэдээ

Зарим аймгуудад мотоцикл унахыг түр хориглолоо

Замын хөдөлгөөнд оролцогчдыг осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, учирч болох хор хохирол, эрсдэлийг багасгах, аюулгүй байдлыг хангуулах зорилгоор “Мотоциклоор замын хөдөлгөөнд оролцохыг түр хугацаагаар хориглох тухай” захирамжийг орон нутагт хэрэгжүүлж эхэлсэн.

Энэ оны тухайд аймгууд эхнээсээ мотоциклийн хөдөлгөөнийг хязгаарлаж эхэллээ. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд үргэлжлэн орсон цасны улмаас замын нөхцөл байдал хүндэрч буй. Тиймээс Булган, Дундговь зэрэг аймагт хөдөлгөөнийг хязгаарлалаа.

Монгол Улсад өнгөрсөн оны байдлаар 54819 мотоцикл бүртгэлтэй байна. Үүнээс 18,9 хувь нь Улаанбаатар хотод, 81,1 хувь нь орон нутагт ашигладаг. Өвөрхангай, Увс, Төв, Баян-Өлгий, Сүхбаатар аймаг мотоциклын хэрэглээ хамгийн өндөр байгаа юм. Түүнчлэн өнгөрсөн онд улсын хэмжээнд мотоциклийн осол 480 бүртгэгдэж 120 хүний амь нас хохирч, 242 хүн гэмтсэн байна. Эдгээр ослын 350 буюу 72,9 хувь нь орон нутагт, 130 нь Улаанбаатарт гарчээ. Ослын улмаас амь насаа алдсан хүмүүсийг хөдөлгөөнд оролцсон хэлбэрээр авч үзэхэд,

  • Жолооч 107  
  • Зорчигч 12  
  • Мотоцикл түрж явсан нэг хүн амь насаа алдсан байна.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Тогтох
Тогтох
2023-11-07 10:37

Мотоциклыг хориглох нь маш зөв осол гэмтлээс сэргийлж байгаа хэлбэр боловч мөн уламжл�##�т хэрэглэгээ нэмэгдэх сайн т�##�тай бусад газрууд ч анхаарах хэрэгтэй болов уу мотоциклоос болж олон сайхан эх үрс өнчирч өвчин зовлондоо шан�##�сан олон арван эрс ....

Холбоотой мэдээ

Back to top button