Нийгэм мэдээ

Урт цагаанд ажилладаг 21 иргэнээс химийн бодис, хотон шувууны хошуу илэрчээ

Экологийн цагдаагийн албанаас химийн хорт болон аюултай бодисын тухай хууль зэрэг хууль тогтоомжийн хүрээнд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр “Бодис-Хяналт-Шалгалт” хэсэгчилсэн арга хэмжээг зохион явуулж байна.

Дээрх хяналт, шалгалтыг Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Урт цагаан” үйлчилгээний төвд алт, мөнгөний дарханы чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуй нэгжийн хүрээнд зохион байгууллаа.

Тус үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулж байгаа Монгол Улсын болон гадаад улсын 21 иргэдээс химийн хорт, аюултай бодис болох давсны хүчил, хүхрийн хүчил, тунсаа гэх нэршилтэй химийн бодис, нэршил тодорхойгүй зарим химийн бодис, бензин болон нэн ховор амьтны жагсаалтад багтсан хотон шувууны хошуу зэргийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иймд энэ төрлийн ажил, үйлчилгээ эрхэлж буй байгууллага, аж ахуйн нэгж, иргэд Монгол Улсын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан журмын хүрээнд химийн хорт болон аюултай бодисоос үүсэлтэй болзошгүй эрсдэллээс урьдчилан сэргийлж, хамтран ажиллахыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Эх сурвалж: ЦЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочинзочинзочин
Зочинзочинзочин
2023-11-07 10:48

урт цагааныхныг бүгдийг хөөж гарга

Зочин
Зочин
2023-11-07 11:43

Өөө хөөрхий ёстой б�##�иар хүмүүс вэ хурдан нураагаад цэцэрлэгт хүрээлэн байгуул

Зам
Зам
2023-11-07 12:32

Нямбаатарын буулгана гэсэн шийдвэрийг хэрэгжүүлэх гэж замыг нь засаж байна. Нийгэмд муухай харагдуулах олон нийтээр жигшээх зорилготой л юм байна

Зочин
Зочин
2023-11-07 12:53

Нурахдаа тулсан суурь нь муудсан барилгын б�##�гасыг нураахгүй яахын оронд цэцэрлэг хүрээлэн байгуулна уу

Зочин
Зочин
2023-11-07 16:11

Mongol Ulsiin hileer aimaar yumnuud yamarch hynaltgui orj irej baigaa .

Зочин
Зочин
2023-11-07 16:15

Hytaduud Australië, ISpani, ulsiin hileer yamar muuhai yum avch oroh gej baigaad barigddag gej sanana tegheer manaihaar yu oroj baigaa n oilgomjtoi .

Зочин
Зочин
2023-11-07 18:05

Муусайн гуйлгачид худ�##� мэдээ тараагаад байгаарай!!! Арчаагүй шдээ энэ эгүүр.мн-ийнхэн

Зочин
Зочин
2023-11-07 18:22

hogiin nowshnuud

Зочин
Зочин
2023-11-07 18:46

Худ�##�даж авъя үнэ хэд вэ?

Зочин
Зочин
2023-11-07 18:47

Үнэ хэд вэ? дугаараа

Bat.
Bat.
2023-11-07 18:51

Omhii jorlong. Hurdan nuraaj nogoon baiguulamj. Bolgo......uuniig. eserguutsegch mongol hun mon uuuu

Холбоотой мэдээ

Back to top button