Нийгэм мэдээ

Шуурганаар амиа алдсан иргэдийн ар гэрт 5 сая төгрөг олгоно

11 дүгээр сарын 3-5-ны өдрүүдэд орсон хүчтэй цасан шуурганы улмаас монгол орны нутаг дэвсгэрийн 60 орчим хувьд цасан бүрхүүл тогтоод байна.

Үүнээс хамгийн их нь Төв аймгийн Эрдэнэсант суманд 34 см, үүний араас Архангай, Увс, Завхан аймаг орж байна. Цасан шуурганы үеэр 12 аймгийн 24 суманд 46 дуудлагаар эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж, 38 иргэнийг эсэн мэнд олж, найман иргэн амь насаа алдсан.

Тодруулбал, Төв аймгийн Эрдэнэсант, Лүн, Өвөрхангай аймгийн Зүүнбаян суманд иргэд амь насаа алдсан. Эндээс хамгийн хүндрэлтэй нөхцөл үүссэн Төв аймгийн Эрдэнэсант суманд аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг, нийт нутаг дэвсгэрт долоон ажлын хэсэг үнэлгээ дүгнэлтүүдээ хийж байгаа.

Түүнчлэн тус суманд туулах чадвар сайтай машинаар малчдыг өвөлжөө рүү нь нүүлгэх, зам гаргах болон шатахууны дэмжлэгийг хүргэж байна. Амь насаа харамсалтайгаар алдсан иргэдийн ар гэрт эхний ээлжид таван сая төгрөгийн дэмжлэгийг УОК-оос өгөх шийдвэр гаргасан. Цаашид цас их орж зам даваа хаагдах эрсдэл бий учир малчдад хүнс, малын тэжээл хүргэх төлөвлөлтийг хийж эхэлжээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2023-11-08 10:13

дандаа эмэгтэй хүмүүс мөн хүүхэд үрэгдсэн байх юм .уг нь цаг агаарын эрсдэлтэй үед нас биед хүрсэн эр хүн явсан бол ийм явд�##� болох гүй ч байх байсан . эрчүүд нь энэ үед хаана юу хийж явсан юм бол эсвэл бүгд өрх толгойлсон эмэгтэйчүүд юм уу .

Зочин
Зочин
2023-11-08 10:37

Hvve hvn vhsen baihad iim ym bichsend uuchilaarai tehdee vnen vneneeree saihan gedeg ym yagaad datbar tologchidiin mongiig ingej hamaagvi vrdeg ymbe zas oron boroo oron oorsodoo archaagvi hubiin beltegel hiigeegvi hohirol amsaad baigaa hvmvvsiin hohirold uls mongo ogoh estoi ymbe ene zasnaar ah dvvsee vhvvlehgvi gesendee tom mashin holsolood 5-6 honog odorjin shonjin zas uhaj oboljoondon buulgaj boon ym boloj hvnees 10-20 say togrog zeelej dusallaa ym#l bol uls dusal gedgee boliochee ????????????

Холбоотой мэдээ

Back to top button