Нийгэм мэдээ

"Чингис хаан" одонг Морин хуурын чуулгад хүртээнэ

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр ирэх мягмар гарагт /2023.11.14/ тохионо. Энэ өдөр төр, нийгмийн өмнө үнэмлэхүй гавьяа байгуулсан иргэн, байгууллагыг 2005 оноос эхлэн Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлал тогтсон.

Энэ жил тус хүндэтгэлт төрийн одонг хувь хүнд бус соёлын өвийг түгээн дэлгэрүүлэгч байгууллагад олгохоор шийдвэрлэж байгаа юм. Тодруулбал, 2023 оны Тусгаар тогтнолын түүхэн өдрөөр урт хугацаанд соёлын биет өвийг түгээн дэлгэрүүлж яваа "Морин хуурын чуулга" Чингис хаан одонгоор шагнагдахаар болжээ.

Сануулахад, Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн санаачилгаар “Чингис хаан” одонг хүртээж эхэлсэн. Ингэхдээ Үндэсний их баяр наадмаар буюу жил бүрийн долоодугаар сарын 11-ний өдөр хүртээж олгохоор тогтоож, эхний зургаан хүн шагнуулж байв.

Харин үүний дараа тогтоолын төсөлд өөрчлөлт орж “Чингис хаан” одонг Их Монгол Улсыг үүсгэн байгуулсан их хааны төрсөн өдрөөр буюу “Монгол бахархлын өдөр”-өөр ёслол хүндэтгэлтэйгээр хүртээж байхаар тусгасан байдаг.

“Чингис хаан” одонг дараах 13 эрхэм, нэг хамтлаг, нэг байгууллага хүртэж байв.

  • Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат, 2005 он
  • Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав, 2006 он
  • 2007-2008 онд завсарлаж 2009 онд Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн
  • Р.Гончигдорж, 2010 он
  • Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Н.Багабанди, 2011 он
  • Ардын хувьсгалын 91 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, 2012 он
  • Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд, эдийн засагч, санхүүч, Сангийн сайд Д.Содном, 2013 он
  • Монголын ХХ зууны гарамгай эрдэмтэн Х.Намсрай, 2014 он
  • Яруу найрагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо, 2015 он
  • Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар
  • Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, 2017 он
  • Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглож, эх хэлээрээ уран бүтээлээ туурвин дэлхий дахинаа Монголын соёл урлагийг сурталчилсан “The Hu” хамтлаг, 2019 он
  • 2020 онд цар тахлын улмаас тус тэмдэглэлт өдрийг цуцалсан болно. 2021 онд Монгол хүн сансрын уудамд ниссэний түүхт 40 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаад
  • 2021 онд Монгол Улсад орчин үеийн Зэвсэгт хүчин байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулж Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд
  • 2022 онд Монгол орны анхны хөрсний зургийг зохион хэвлүүлж, сансрын гэрэл зурагт тулгуурласан хөрсний зураг зохиож, Монгол орны газар нутаг, хөрс, хөрсөн бүрхэвчийн талаар 50 гаруй суурь судалгаа хийсэн нэрт эрдэмтэн Д.Доржготовт тус тус хүртээсэн юм.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ямар нэг байгууллагад өгөх ерөөсөө утгагүй. Хувь хүнд л олгох нь утга төгөлдөр шүү. Энэ жилийн хувь өгөх хүн байхгүй хэрэг үү? Чинагийн Галсан гуайд өгөх хэрэгтэй. Улс эх орныхоо нэрийг Европт өндөрт өргөсөн гайхалтай хүн шүү. Бас 1 сая мод эх орондоо тарьсан ургуулсан гавьяатай.

хүннү
хүннү
Reply to  Зочин

Энэ юу хийсэн юм. Их нүүдэл гээчийг санаачилж баахан хазгай хэлтэй хүмүүсийг Сэлэнгэ, Төв аймгаар нүүлгэн авч ирж

Уншигч
Уншигч
Reply to  Зочин

Морин хуурын чуулга монголын нэрийг дэлхийд гайхуулж үндэсний хөгжмөөрөө дамжуулж монгол гэж улс байдгийг дэлхийн хүн төрөлхтөнд мэдрүүлж таниулж яваа шүү.Маш зөв шийдвэр гарчээ.Хувь хүнийг бол монголчууд өөрсдөө мэдвэл их юм.Мэдэхчгүй дээ.Улныхан Осоржамаагаа л сайн мэднэ дээ.

Зочин
Зочин

Чингис хаан музейд хүртээж онигоо болох вий дээ

Зочин
Зочин

Энэ одонг заавал жил бүр олгох шаардлагагүй шүү дээ. Манайх шиг шагнал нэртэй будагтай төмөр энгэртээ зүүх дуртай хүмүүс кр нь байдаггүй юм билээ.

Зочин
Зочин

5 жил тутам 1 удаа олгож баймаар бн алтан гадас болох нь ээ

Холбоотой мэдээ

Back to top button