Удаа дараа ял шийтгүүлсэн этгээдүүд их хэмжээний алт зөвшөөрөлгүй олборложээ

Удаа дараа ял шийтгэл эдлэж байсан бүлэг этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, Экологийн цагдаагийн албанаас урьд өмнө удаа дараа ял шийтгүүлж байсан М, Б нарын 16 этгээд бүлэг зохион байгуулалтад орж, орон нутаг дамжин тусгай зөвшөөрөлгүйгээр их хэмжээний алт олборложээ.
Ингэхдээ Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт, аюултай бодис болох “Мөнгөн ус”-ыг алт боловсруулах үйл ажиллагаанд ашигласан, гэмт хэргийн замаар олсон орлогоо нуун далдалж мөнгө угаасан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, их хэмжээний алт болон гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг битүүмжилж, шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн.
Дээрх хэргийг Прокурорын байгууллагаас шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАН-ын Нүүрсчид эдэнтэй агаар нэгэн буюу.
Нүүрс,банк,автобусныхантай яг адилхан.Харин тэд хөдөлмөрлөж.Эх нь хээр алаг,унаг нь шийр алаг.
Ард нь нөгөөдөх байгаа даа.
ЯАСАН ИХ АЛТЛАГ ЯЛТАНГУУД ВЭ? ЛАЛАРУУДЫГ БУЦААГААД ГЭРТ АВААЧ ТЭНД БООВОО СААГААД ХЭВТЭЖ БАЙ ДАВАРЦАН БАЙНАШТ
Хиймэл ою.ухаан хүртэл өөрийн төлөө хувьсаад байхад хүн гэдэг амьтан ч бүр аргагүй биз дээ
Нам дагасан өлөн авилгач хулгаачууд олон цуврал хулгаа тонуулууд юу болов мангаруудаа
Зөв.Адилхан идэлц!Еэвэнгийн хоёр тал
Худлаа өөрсдөөсөө зайлуул гэж хэлэх байна даа