Д.Нямхүүд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хээгт буруутган прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Өнөөдөр /2023.11.08/ Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт шилжүүлжээ.
Хэргийг сануулахад, ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг 2020 оны гуравдугаар сард Д.Сарангэрэл сайдын үед албан тушаалаа урвуулан ашигласан, цар тахлын үеийн хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулсан, хувьдаа завшсан, өндөр үнэтэй тоног төхөөрөмж авсан зэрэг хэрэгт холбогдуулан шалгаж, Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байдаг.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УОК САРАНГЭРЭЛ ГЭЭД ХАМТРАГЧАА ТАТ
Цар тахлаас л боллоо. Цар тахал гараагүй бол бүх насаараа төсвөөс лухгай хийгээд л хаан шиг амьдрах байсан даа.
Угийн хулгайч байсан гэдэг. Анагаахын дээдэд хамт сурч байснууд нь мэднэ