Нийгэм мэдээ

З.Батбаяр: Бие засчхаад гараа угааж сэргийлдэг савханцар ундны уснаас нь илэрч байна

БОАЖЯ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Усны газрын дарга З.Батбаярын өгсөн мэдээллээс онцлоход “Туул голын бохирдлыг бууруулах ажилд ахиц, дэвшил гарсангүй. Олон улсын түвшинд 6 дугаар бүлгийн буюу маш их бохирдолтой гэсэн үзүүлэлттэй байна.

Зайсангийн аманд 3 хотхоны иргэдийн уух усанд шинжилгээ хийхэд халуунд тэсвэртэй гэдэсний савханцар илэрсэн. Аливаа хүн бие засаж, ариун цэврийн өрөө ороод гараа угааж, энэ бодисоос сэргийлдэг. Гэтэл энэ бодис ундны уснаас илэрч байна гэж ойлгох хэрэгтэй.

Хоёр эх үүсвэртэй нэг нь нүхэн жорлон. Улаанбаатарт байгаа 680 мянган нүхэн жорлонгоос ундны ус бохирдож байна. Хоёрдугаарт, хамгаалалтын бүсийн асуудал. Нөгөө 50, 200 метр гэж яриад, нураана, нураахгүй гээд байгаа зүйл шүү дээ. Өөр арга байхгүй гэж хэлмээр байна.

Худаг ухдаг, худаг гаргадаг компаниуд стандартын дагуу хийж байна уу гэдэг хяналт шалгалтыг цаашид хийнэ. Иргэд зөвшөөрлийн дагуу худаг ухуулах ажлыг хийлгээрэй гэж зөвлөмөөр байна. Энэ нь таны, миний, бидний болон үр хүүхдийнхээ эрүүл, аюулгүй байдалтай холбоотой асуудал юм шүү.

Сэлбэ, Туул гол руу давсаар бохирдсон их хэмжээний цас оруулсан гэх мэдээлэл ирсэн, үүнийг бид шалгаж байгаа. Давстай цас гол руу орох нь нөгөө л бохирдлыг нэмэгдүүлж байгаа хэлбэр” гэв.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зайсанд айлд очоод толгойгоо угаасны дараа үс бүүр шороон шуурганд явсан хүний үс шиг зунгааралдсан хачин болсон. Ус нь лав хэвийн биш ээ?

Зочин
Зочин

Оо д ороод гараа угаахгүй амар юм бишүү ккк

Зочин
Зочин

...хүн айлгаад байгаарай золиг минь

Зочин
Зочин

Ярьсаар байгаад хугацаа нь дууслаа,ажлаа хийгээчээ

Холбоотой мэдээ

Back to top button