Нийгэм мэдээ

А.Ганхуяг: “Оюу толгой”-н 17 хүн 2.5-3.5 саяын цалингаасаа татгалзаж, “Таксинд явна” гэж ажлаасаа гарсан

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр МҮХАҮТ-ын гишүүн байгууллагуудын удирдлагууд хийгээд Улаанбаатар хотын худалдааны танхимын удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын такси үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй болгон, стандартад нийцүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон юм. Мөн шийдэл хүлээсэн тулгамдаж буй асуудлуудыг хөндөж, Худалдан авах ажиллагааны жишиг бичиг баримт боловсруулах эрхийг МҮХАҮТ, Улаанбаатар хотын худалдааны танхимд шилжүүлэх хуулийн төсөл явж байгааг онцоллоо.

Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хууль болон дагалдах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Уг хууль батлагдвал агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хувийн хэвшлүүдтэй хамтарч ажиллах хүсэлтэй байна.

Авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд нийтийн тээврийн төрлийг боловсронгуй болгож, дэлхийн томоохон хотуудын жишигт нийцүүлнэ. Үүнийг төр дангаараа хийж чадахгүй. Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэн, шинээр 1200-1300 автобусны парк шинэчлэл хийхээр төлөвлөсөн.  Эхний ээлжийн парк шинэчлэлийг хийхээр олон улсын нээлттэй тендер зарласан. Үнэлгээний хороо шуурхай ажиллаж, олон нийтэд нээлттэй байдлаар үнийн санал, тендерийн баталгаа, хүчинтэй хугацаа, стандарт, шаардлагыг танилцуулан, үнэлнэ. Метро барих ТЭЗҮ, зураг төслийн тендерийг зарлах бөгөөд  санхүүжилтийн 2-3 сонголт бий.

Уламжлалт нийтийн тээврийн хоёр дахь төрөл бол такси үйлчилгээ. 1996 оноос хойш хувийн аж ахуйн нэгжүүд таксины салбарт хэд хэдэн шинэчлэл хийж ирсэн. Харамсалтай нь 2007 оноос хойш нийтийн тээврийн хөгжих боломж жилээс жилд хумигдсаар, гол хоёр төрлийн нийтийн тээврийн шинэчлэл үр дүнд хүрээгүй. Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвөөс хийсэн судалгаагаар өдөрт дунджаар 80 мянга гаруй хүн хувийн такси үйлчилгээ үзүүлж байна гэх тооцоолол гарсан. Ийм байдлаар ямар ч хяналт, зохицуулалт, стандартгүй явж болохгүй. Тиймээс такси үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахын тулд нийслэлийн зүгээс ямар байдлаар зохицуулалт хийж, хувийн хэвшлээ дэмжиж болох вэ гэдгийг та бүхэнтэй хэлэлцмээр байна” гэв.

Хотын даргын зүгээс хувийн хэвшилтэй хамтран такси үйлчилгээнд шинэчлэл хийн, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг төрөл, хэлбэрээр нь ангилан олгодог болох тогтолцоог бий болгохоор зорьж байгаагаа онцолж байлаа. Үүнийг мөн УИХ-д өргөн барьсан анхдагч хуулийн төсөлд тусгажээ. Тодруулбал, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн 11 дүгээр зүйлд Такси үйлчилгээний хяналт, зохицуулалтын тухай оруулсан. Тус хуулийн төсөлд “Такси үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй болгох бөгөөд уг зөвшөөрлийг нийслэлээс олгоно” хэмээн тусгасан байна.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин “Нийтийн тээвэр, түгжрэлтэй холбоотой асуудлуудыг хөндөх учраас тэр чиглэлийн компанийн удирдлагууд өнөөдрийн уулзалтад ирсэн. Өмнө нь түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийг хэрхэн сайжруулах талаар саналаа өгдөг, уулзаад л өнгөрдөг байсан. Хотын шинэ дарга хурдтай ажиллаж байна. Асуудал биднийг хүлээхгүй, улам ужгирна. Иймээс хурдан шийдэхгүй бол болохгүй” гэдгийг онцоллоо.

Улаанбаатар хотын худалдааны танхимын ерөнхийлөгч  А.Ганхуяг “Такси үйлчилгээ хяналт, зохицуулалтгүй байгаа нь үнэн. Нэг жишээ дурдахад, энэ зун л гэхэд “Оюу толгой” ХХК-д ажилладаг 17 хүн 2.5-3.5 сая төгрөгийн цалингаасаа татгалзаж, “Таксинд явна” гэх шалтгаанаар ажлаасаа гарсан байна. “Таксинд хоёр долоо хоног явахад 2.5-3 сая төгрөгийн орлого олж байхад тэр хол явж ажиллаад яах вэ” гэсэн хариулт хэлж байх жишээтэй. Улсдаа баялаг бүтээх ёстой хүмүүс замын түгжрэлд хувь нэмэр оруулж, таксинд явж байгаа гэсэн үг. Гол нь бид дата, судалгаанд тулгуурлан, асуудлыг цогцоор нь харж, шийдэл гаргах хэрэгтэй” хэмээлээ.

“Петровис” ХХК-ийн ерөнхий захирал О.Содбилэг “Бид түгжрэлийн судалгааг хийж үзэхэд хоногт давхардсан тоогоор 200 мянган машин тодорхой зорилгогүй явж, хотын түгжрэлд нөлөөлж байгаа дүн гарсан. Энэ нь халтууранд явж байгаа жолооч нар. Нийтийн тээврийн хүрэлцээ хангалтгүй байгаа. Үүнийг шийдэхээр ажиллаж байгааг сонслоо. Түгжрэлийн шалтгаан, нөхцөлийг зөв тодорхойлох нь чухал. Бид судалгаагаа хуваалцахад бэлэн. Агаарын бохирдлын хувьд шатахууны чанарт анхаарах хэрэгтэй. Дэлхий нийтээр Евро-5 шатахуун руу шилжсэн. Дизель түлшний хүхрийн хэмжээ Евро-5 шатахуунтай харьцуулахад 500 дахин их байна. Шатахууны чанарт анхаарвал агаарын бохирдлыг бууруулахад эерэг нөлөөтэй. Энэ чиглэлд хамтран ажиллахад бэлэн” гэв.

“UBCab” ХХК-ийн хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Н.Отгонбаяр “Нийтийн тээвэр, тэр дундаа такси үйлчилгээний салбарт Улаанбаатар хот бодлогогүй явж ирсэн. Би энэ салбарт 7-8 жил ажиллаж байна. Манайх 38 мянган жолоочтой. Өдөрт 50-60 жолооч нэмэгддэг. Такси үйлчилгээ бүртгэлтэй, нэгдсэн зохион байгуулалтад орох ёстой. Техник технологи хөгжихийн хэрээр нэг таксинд нэг хүн суугаад явахаас илүү хуваалцах хэрэгцээ нэмэгдэж, нэг хотхон, бүсэд амьдарч байгаа хүмүүс энэ үйлчилгээг хуваалцдаг болсон. Бид энэ хүрээнд Замын үйлчилгээний журам боловсруулж ЗТХЯ-д хүргүүлсэн” гэлээ.

Голомт банкны ерөнхийлөгч Г.Ганболд “Бид Улаанбаатар хотын удирдлагуудтай хамтран ажлын байр бий болгох, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид, эмэгтэйчүүдийг дэмжин ажиллаж байгаа. Банкны салбарынхан такси үйлчилгээний шинэчлэлт дээр лизинг буюу санхүүгийн түрээсийн чиглэлээр хамтарч ажиллах боломжтой. Мөн албан ёсны зөвшөөрөл, тэмдэгтэй такси үйлчилгээг нэвтрүүлэхэд бэлэн байна” гэсэн юм.

Түүнчлэн МҮХАҮТ-ын гишүүн байгууллагын удирдлагууд, Улаанбаатар хотын худалдааны танхимын удирдах зөвлөлийн гишүүдийн зүгээс такси үйлчилгээтэй холбоотой дата мэдээлэлд тулгуурлан, оновчтой судалгаа хийж,  өмнөх алдаа дутагдлуудаа засан, цогц төлөвлөлт гарган, хамтран ажиллах боломжтойг онцолж байлаа.

Ийнхүү нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хотын худалдааны танхимтай зөвшилцсөнөөр такси үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй болгоход төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтарч ажиллах тухай Ажлын хэсэг байгуулахаар боллоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
24 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ааардрдрд
ааардрдрд
2023-11-10 16:47

2.5-3.0 сая төгрөг олдог такси байна уууу хаха түгжирхээс яахуу, ёстой яана биз

Эрдэнэ
Эрдэнэ
2023-11-11 09:51

Худлаа яридаг хүмүүс ш дээ гайхах хэрэггүй

хүннү
хүннү
2023-11-10 19:03

Би нэг удаа х�##�туурын машинд суугаад жолооч з�##�уугаа ..за сард хэдийш хийж байна гэхэд “…за яах вэ хоосонгүй бензинээ хасаад 5 саяыг хийнээ хийнээ. Түүнээсээ татвар төлдөг үү? гэхэд “хүүе ах минь ээ татвар төлчвөл дүү нь юугаараа амьдрах юм?” гэсэн шүү. Энэ түгжээн дунд ийм мөнгө хийр үү? гэхэд “камер, цагдааг харж байгаад 1-р эгнээгээр л давхина ш дээ. камерууд нь ихэнх эвэрхий юм бишүү?” гэсэн. Ийм ордого олдог хүмүүс яаж ажил хийх юм?

Зочин
Зочин
2023-11-10 17:22

Энэ Нянбактер хаөрхөн хөөрхөн бүлт үсрэх юмаа. Ийм хүнд үнэмшилгүй хачин юм ярих бол тэрийгээ яг баримттай гаргаж ирэх хэрэгтэй. Ер нь хүний ярьсныг дутуу хагас ойлгодог, өөрийнхөөрөө муйхарлаж зүтгэдэг, хар з�##�уугаараа өмхий коммунист болсон харагдаад байгаа юм. Өнгөрсөн 3 дахь өдөр хүмүүсийг 7 цаг зам дээр гацааж яаж муухай тамл�##�аа.

Анхаарахад илүүдэхгүй
Анхаарахад илүүдэхгүй
2023-11-10 18:33

2.5-3 сая 14 хоногийн дотор олдог такси гэж байхгүй. Битгий худ�##� попроод байгаарай. Петровис, Голомтын захирлууд мөн ард иргэдээ шулах бизнесээ л эвтэйхэн хэлсэн байх шиг. Таксинууд дизелиэр явдаггүй, автобус харин явдаг гэдгийг мэдмээр юм даа. Мөн автомашин зээлээр аваад буцаагаад төлөхөд л 2 нуг�##�ж төлдөг болохоор банк дэмждэг юм даа. Шинээр баруун юм уу зүүн зүгт хот хороолол үүсгээд тэндээ засаг, төр орон нутгийн байгууллагуудаа болон их дээд сургуулиудаа шилжүүлбэл түгжрэл дагаад л арилна.

Haha
Haha
2023-11-10 19:44

Гоё пялдагадаж байнадаа иим түгжрэлд д7 хоногт 3 саяыг олоод байгаарай нүүрс автобус нөгөө олон нам дагасан өлөн сүрэг хулгаачуудихаана шоронд оров яаж мөнгөөө төлөв

Зочин
Зочин
2023-11-10 20:17

Худлаа яри�##� улс төржөөд

Зочин
Зочин
2023-11-10 20:36

Хуцдаг новшнууд шүү.

Зочин
Зочин
2023-11-10 20:54

Ийм худлаа юм ярьж байхаар 40 их наядаа хулгайч нараас гаргуулж аваад УБын бүх замыг давхар болго.Эсхүл Нарантуул Дүнжингарав,Барс,Өгөөмөр гэсэн зах нэртэй заваан газруудаа хотоос �######�уул, түгжрэл шууд 50 хувь буурна

иргэн
иргэн
2023-11-10 22:07

Таксыгаа ядаж цахилгаан автомашин болгооч ээ, өдөрт 500-600 км явдаг ца.машин гарсан байхад төр түүнд дэмжлэг үзүүлээд таксинд явуулаач, хүүгүй зээл байж болно, үнэгүй цэнэглэгх байж болно. Үүнд төр засаг анхаараач, �##�ийн болгон моод Монголоор дуусах вэ, ганц юман дээр ч гэсэн түрүүлж санаачлаад бүх таксыгаа цахилгаан болгооч

Монгол
Монгол
2023-11-10 22:59

Газар хөдлөлтийн аюултай бүс болсон 4 уулын дундаас Нийслэлийг нүүлгэн шилжүүлэх, хүмүүсийг орон нутгаас дайжих биш, очиж амьдарч, ажиллах хүслийг төрүүлэхүйцээр хөдөө орон нутгийн дэд бүтцийг сайжруулах хэрэгтэй байна аа!

Altai
Altai
2023-11-11 01:38

Х�##�т у ур байхгүй бо л Монголын ядуус ула м ихсэн э ш дээ . Цөөхөн ардуудаа яаж амьдруулахаа одоо болтол утгыг олж утсыг нь эхлүүлээгүй бүр учрыг нь ойлгохгүй дарг а нар ш дээ . Яахав яаж ийгээд боогоод бай. Ажил байхгүй ядарсан хүний аашийг сайн хөдөлгөвөл өөрсдөө л хэцүүхэн болж суух сууд�##�гүй зовлон чинь ирж зооглох цаг чинь зогсоно

Altai
Altai
2023-11-11 01:42

Хэн нэгний бизнес цэцэглэж өгөхгүй болохоор хачин юм яриад эхлэх юм. Таксигаар мөнгө олоо юу ? Гэхдээ хоолоо олж байгаа болохоос ажил олдох биш дэ .

Эрдэнэ
Эрдэнэ
2023-11-11 09:50

М�##�чдын зөвлөгөөн болж байна . Ажилаа хий хур�##�аа боль

Зочин
Зочин
2023-11-11 09:57

МАНАНгаас төрсөн хэдэн баячууд тойрч суучаад ёстой ш�##� худлаа шааж, попорч ч�##�чиж байх шив дээ. Эдний дотор УБ-н түгжрэл МАНАН-гийн хулгай, авлига ханаж цаддаггүй өлөн шун�##�тай хулгайчуудаас болсон гэдгийг шудрагаар хэлчих хүн байхгүй л дээ!

Zochin
Zochin
2023-11-11 11:08

Ёстой санасанаараа хуцах юмаа такси 7 хоногт 2оос 3 сая олоод бна гэнээ сэрүүн зүүднээсээ сэрээч м�##�нуудаа монголд такси бариад түүнд суугаад яваад байдаг чад�##�тай мөнгөтэй хэн бнаа хоногийн хоолоо авч чадахгүй ард түмэн таксидаад бна гэж яааж ярьжчадаж бнаа ????????????????????ийм тэнэгүүд бхад улс орон яааж хөгжих билээ ????????????????????????????????????????

Зочин
Зочин
2023-11-11 11:44

За зө маргаашнаас ажилласаа гараад таксинд явдийн билүү, өөрийн тааваар зүгээрч байж мэднэ.

Зочин
Зочин
2023-11-11 12:20

Хотын удирдлага ингэж арга хэмжээгээ холбогдох хүмүүс, иргэдээ оролцуулж шуурхай шийдэж байв�##� түргэн урагшилна ш дээ. Энэ худлаа Комет бичигч захи�##�гат дэмийрэгчдийг бүү тоо

Зочин
Зочин
2023-11-11 12:30

Манайд жижиг байна уу том байна уу.ямар ч байсан шинэ санаа оноо шинэ зүйлийг дэмждэг байх юм иргэн өөрөө хүсэл зорилготой байв�##� ямар ч бизнес хөгжиж дунд давхаргын хүмүүс босох боломжтой. энд хууль эрх зүйн орчинг бүрдүүлж тэгш эрхтэй нөхцөлтэй байхаар бүрдүүлж өгөөсэй. Ашиг олохоос илүү Хүнийг нэгдүгээрт тавьж хүнийг хохироож болохгүй т�##�аар хатуу байр суурьтай ёстой. жишээ нь Солонгост хоолны газар олон боловч өөр өөр төрлийн өөрийн онцлогтой байх жишээний .бэйкери том үйлдвэр байхад жижиг хувиараа өдөр бүр шинэ хүнс гаргадаг мухлаг байх жишээ.Хүн өөрөө сонголтоо хийж авдаг.

Зочин
Зочин
2023-11-11 13:18

Дуртай үедээ явдаг,дургүйгээ хүрэхээр больдог ажилд дуртай.Цаг нартай сахилга баттай ажилд дургуй байдаг нь бодит үнэн.Такси дуртай үнээ хэлж шулах боломжтой, дээрэмдэж болно.

Zochin
Zochin
2023-11-11 15:09

Хүн ард нь хар хүйтэнд бууд�##� дээр унаагүй хэцүү байна шүү. Яар�##�тай арга хэмжээ аваачээ!

Зочин
Зочин
2023-11-11 16:13

Пи�####� евро5 түлшээ оруулж ирж чадахгүй байж

Мэндээ
Мэндээ
2023-11-12 15:00

Хүмүүс амныхаа зоргоор л ярих юм. Хоногт 1сая төгрөг олдог такс хаана байна, танайх мөнгөө өгч чадахгүйгээс хүмүүс гараад байгаа юм биш үү. Голомт банк бас л лизэн ярилаа. Хүүгээ бууруулахад нэг ч үг дуугарсангүй. Чадв�##� такси оруулаад зах зээлээс хямд зараач. Та наот боломж байгаач сэтгэл байхгүй.

Сүхбат
Сүхбат
2023-11-13 14:08

Олон улсын тендер зарлаад хятадууд л тендерийг авна шд...Тэгээд монголчуудтай (УИХ-н гишүүдтэй) хамтарч ажиллаад л саяны ногоон автобус шиг л юм болно....
Гэр хорооллыг орон сууцжуулж чадв�##� агаарын бохирдол буурна л даа.
Гэхдээ тэр бүхний хэрэгцээг хангах тог цахилгаан дэд бүтэц юу билээ? Цахилгаан станц нэмж барих шаардлага үүснэ.... Өөрсдөө цахилгаан үйлдвэрлэх эх үүсвэрийг бүрдүүлэх гэх мэт.... Асууд�##� зөндөө байна шдээ...

Холбоотой мэдээ

Back to top button