ЭЦА-ны мөрдөгч мөрийтэй тоглуулдаг этгээдүүдээс тогтмол авилгал авдаг нь тогтоогджээ

ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын цахим мөрийтэй тоглоом хууль бусаар тоглуулдаг этгээдүүдийг шалгадаг хэлтсийн эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Г.Т бусдаас их хэмжээний авлигал авсан.
Тэрбээр цахимаар хууль бусаар мөрийтэй тоглуулдаг бүлэг этгээдүүдээс сар бүрийн тодорхой өдөр тогтмол авилгал авдаг байсан нь шалгалтаар тогтоож, Цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналт шалгалтын хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
ЦЕГ-аас цахимаар хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулдаг этгээдүүдийг илрүүлэн шалгах, тэдгээрийг таслан зогсоох зорилготой арга хэмжээ явагдаж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт 10 гаруй хүнийг 461 дүгээр ангид цагдан хорьжээ.
Тухайн албан хаагчийн асуудлыг Цагдаагийн байгууллага өөрсдөө илрүүлсэн бөгөөд ажлын хэсэг гарган ажиллаж байгаа гэлээ.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мөрдөс зүүсэн иймэрхүү юмнууд олон болсон юм шиг байна лээ дээ.
1xbet n ard baidag procuroruudiig ATG shalgah ehelsen gej unen yy?
Цагдаа нар гэж иймэрхүү л юмнууд байдаг доо,нохой долооморууд !
Хар тамхитай хэлтэсийн албан хаагчидийг гэнэтийн шалгалт хийгээд шинжилгээ авбал ямар үр дүн гарах бол ???.бохир цахдаа нар дунд нь ыайх вий дээ
Ард иргэдийг шулж бга Муритай муригүй тоглом алдэв сугалсааг болиулж болдогүй шалтгаан нь цагдаагийн дарга болон мөрдөгчид гэх мэт хахууль авч баяжаад байгаагаас болж бга юм бишүү
Нөгөө шүүхэд хураагдсан хар тамхи зарсан нөхөр яасан вэ
Цагдаа хүнээ шилж сонгож чадахгүй дан хогийн луйварчдыг 45хоног 6 сар заасан болоод гаргаж байгаа шүү дээ.цагдаагийн сургуульд өндөр босго тавих арын хаалгыг таслан зогсоож гэмээн төр цэвэршинэ.
Ийм л хулгайчуудаар багаа бүрдүүлсэн болохоор л ажил ахихгүй эх орон хөгжихгүй бөйгаа юм даа.
хүн сэтгэлтэй цагдаа хувцас улс алга болждээ
Хууль ,шүүх ,прокурор, хил гааль ,цэрэг цагдаа бүгд л авилгал идэгдчихсэн , яаж эх орноо авилгагүй улс болох вэ ,миний бодлоор бол авилгад авсан бүх хөрөнгийг нь хураах , 10 -20 жилээр төрд ажиллах эрхийг нь хаах тийм хууль хэрэгтэй , үүнийг батлаад хэрэгжүүлж чадвал , авилгагүй улс болж ард олны амьдрал ахуй ч эрс сайжирна