Нийгэм мэдээ

Хуурамч дипломоор төрд шургасан 8 иргэнээс 202.9 саяыг гаргуулж, төсөвт оруулна

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас хуурамч диплом ашиглан төрийн байгууллагад ажилласан найман иргэнээр төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр болсон байна. 

Тодруулбал, хуурамч диплом ашиглан төрийн байгууллагад ажиллаж, Эрүүгийн хуулийн 23.2 /Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах/-т заасан гэмт хэргийг үйлдсэн болохыг шүүхээр тогтоосон. Иймд хэргийн холбогдогчдоор ажиллах хугацаандаа авсан цалин хөлсийг нь нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргажээ. 

Шүүхээс прокурорын нэхэмжлэлийн дагуу холбогдох асуудлыг хянан хэлэлцэж, нэр бүхий найман иргэнээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 202 сая 938 мянган төгрөгийг гаргуулж, төсөвт олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: УЕПГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button