НИЙГЭМ
Дата: Нийслэл 1.3 тэрбумаар хөдөлгөөнт эргүүл, хяналтын автомашин худалдаж авна

Нийслэл хөдөлгөөнт эргүүл, хяналтын автомашин худалдаж авах 1.3 тэрбум төгрөгийн тендер зарлажээ. Тодруулбал, уг тендерийн нийт төсөвт өртөг 1,310,900,000 бөгөөд энэ дүнгээр 17 ширхэг автомашин авахаар төлөвлөжээ. Ингээд тооцвол нэг автомашиныг 77,111,764 төгрөгөөр авахаар байна.
Дээрх машинуудыг хөдөлгөөнт эргүүл, хяналт хийхэд ашиглах ба 2023 оноос хойш үйлдвэрлэсэн, хар, цагаан өнгөтэй, таван суудалтай, жолооны хүрд зүүн талдаа, автомат байх зэрэг шаардлагуудыг тавьжээ.
Тендерийг дөрөвдүгээр сарын 12-нд зарласан бол шалгаруулах хугацааг тавдугаар сарын 10-ны өдөр гэж заасан байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.