НИЙГЭМ
Б.Тэгшжаргал Өмнөговьт усан үзмийн мод амжилттай тарьж, эхний жимс нь гарчээ

Өмнөговь аймагт усан үзмийн мод тарих туршилт амжилттай хийж, эхний ногоон жимс гарсан байна. Энэ ажлыг Б.Тэгшжаргал гэх залуу санаачлан хийжээ.
Тэрбээр ХААИС-ийг Агрономичоор төгсөж, Японд мэргэжил дээшлүүлсэн бөгөөд энэ үедээ Монголд усан үзэм тарих санаа гаргасан юм байна. Мөн түүний хүлэмжид тарьсан гүзээлзгэнэ энэ жилийн эхний ургацаа өгөхөд бэлэн болжээ.
Монголын нөхцөлд энэ төрлийн жимснүүдийг тарьж ургуулах боломжгүй, хэцүү гэгддэг байсан ч сүүлийн жилүүдэд олон улсын туршлагаар ийнхүү нутагшуулж буй сайн туршлагууд олширч буй.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мундаг залуу бна. Баяр хүргэе! Ийм залуучууд олон болвол МУ хөгжих болно доо
Туршлагаа сайн хуваалцаарай.